Буркина Фасо

(Буркина-Фасо-с чиглүүлэгдэв)
Буркина Фасо
Flag of
Төрийн далбаа
Төрийн сүлд of
Төрийн сүлд
Уриа: « Unité, Progrès, Justice »
(фр., „Нэгдмэл байдал, дэвшил, шударга байдал“)
Location Burkina Faso AU Africa.svg
НийслэлУагадугу
Албан ёсны хэлФранц
Төр засагБүгд найрамдах засаглалтай
• Түр засгийн газрын ерөнхийлөгч
Мишель Кафандо
• Ерөнхий сайд
Исаак Зида
Газар нутаг
• Нийт
267.950 км2 (75)
Хүн ам
• 2015 тооцоо
18,366,000
• Нягтаршил
68.54/км2
ДНБ (ХАЧТ)тооцоо
• Нэг хүнд ноогдох
$449
Мөнгөний нэгжӨрнөд Африкийн франк (XOF)
Цагийн бүс+0
Жолооны талбаруун
Утасны томьёо+226
Домэйн нэр.bf

Африкийн баруун хэсэгт оршдог Буркина Фасо улсыг 1984 оны VIII сар хүртэл Дээд Вольта гэж нэрлэдэг байв. Тус улс Мали, Нигер, Бенин, Того, Гана, Кот-д'Ивуар улстай хиллэдэг. "Буркина" гэдэг үг нь моро үндэстний хэлэнд "шударга хүн" гэсэн утгатай бөгөөд "фасо" гэдэг нь диула үндэстний хэлэнд "улс орон" гэсэн үг ажээ.

Газар нутаг нь- 274 200 км², хүн ам нь -20,8 сая (2020 оны хүн амын тооллогоор). Нийслэл- Уагадугу хот.

Тус улсын газар нутаг нь д.т.д. 500 м хүртэл өндөр ухаа толгодорхог. Өмнөд хэсэгтээ 750 м хүртэл өндөр уулстай. Экваторын муссоны уур амьсгалтай. Хар Вольт, цагаан Вольт хэмээх хоёр том голтой. Саванны ургамалтай.

Буркина Фасо дэлхийн хамгийн буурай хөгжилтэй орны нэг юм. Эдийн засгийн үндэс нь хөдөө аж ахуй бөгөөд хүн амын 90 хувь нь хөдөө нутагт амьдардаг.7.5 сая малтай. Аж үйлдвэр маш сул хөгжсөн. Байгалийн баялаг, түүний дотор алт, зэс, цагаан тугалга, боксит, диц, марганцын нөөц ихтэй боловч тус орны нутаг дэвсгэрийн ихэнх хэсэгт бүрэн хайгуул хийгдээгүй, ашигт малтмал олборлож эхлэх шатандаа байгаа ажээ. Гадагшаа мах, махан бүтээгдэхүүн гаргадаг.

Моси, фульбе, бобо зэрэг ястантай. Албан ёсны хэл нь франц.

Дээд Вольтийг XIX зууны сүүлчээр Францын колоничлогчид булаан эзэлж, Баруун Африк дахь өөрийн колони болгожээ. 1960 оны VIII сарын 5-нд тусгаар тогтнолоо тунхагласан юм. Дараа нь хэд хэдэн удаа төрийн эргэлт гарсан ч улс орноо өөд нь татаагүй.

2022 оны 9-р сарын 30-нд Буркина Фасо-д ээлжит цэргийн эргэлт болсон. Түр Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байсан Дамиба 2022 оны 1-р сард болсон цэргийн эргэлтээр эрх мэдлээалдсан байна. Энэхүү эргэлтийн үеэр оросын талыг дэмжсэн жагсаалт болж байжээ.

Мөнгөний нэгж нь африкийн франк.

Буркина Фасо Монгол улстай 1985 оны 10-р сарын 25-нд дипломат харилцаа тогтоожээ.