Бурхан буудай уул
Бурхан буудай уул | ||
---|---|---|
Үнэмлэхүй өндөр | 3765 м | |
Байрлал | Бигэр сум, Цогт, Халиун сум (Говь-Алтай аймаг) Монгол | |
Нуруу | Монгол Алтайн нуруу | |
Солбицол | 45° 41′ 38″ У, 96° 46′ 49″ З | |
|
[[Ангилал:]]
Бурхан буудай уул- Говь-Алтай аймгийн Бигэр, Цогт, Халиун сумдын нутагт орших өвөрмөц үзэсгэлэнт тогтоц уул юм. Эртнээс сүсэглэн шүтэж ирсэн уламжлалыг хадгалан үлдээх, ашиглалт, хамгаалалтыг зүй зохистойгоор явуулах зорилгоор 1996 оны УИХ-ын 43 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтанд авсан байна.
Бурхан буудай уулын ноён оргил нь 3765 метр өндөр, мөнх цастай. Уулын их бие, ам хөндийд эртний мөстлөгийн ул мөр болох хотгор гүдгэрийн тавцан дэнж, хунх нилээд их байхын зэрэгцээ асга нуранги ихтэй. Бурхан буудай уулнаас Урд гол, Дунд гол, Хойд гол, Уст чацран голууд эх авч урсдаг.
Ургамал
[засварлах | кодоор засварлах]Вансэмбэрүү, алтангагнуур, гандигар, цэнхэр цагаан манчин зэрэг олон зүйлийн эмийн ургамал, чацаргана, тошлой зэрэг жимс жимсгэнэ ургана. Сүүлийн жилүүдэд хулгайгаар ховор амьтадыг агнах, эмийн ургамлыг ихээр түүж ашигласанаас гадна бургас, яргай зэрэг модлог ургамлыг түлшинд хамаагүй хэрэглэснээс байгалийн тэнцвэрт байдал алдагдаж байна.
Амьтан
[засварлах | кодоор засварлах]Монгол Алтайн нурууны салбар энэхүү үзэсгэлэнт ууланд аргаль, янгир, ирвэс, хойлог, ёл, тас зэрэг амьтан, шувууд элбэг байдаг.
Бурхан буудай ууланд Хярын нуурын мянган булш, Үертийн цагаан хаалга зэрэг өвөрмөц тогтоцтой цавчим өндөр сүрлэг байц хад, хадан хавцал байдаг бөгөөд өвөрмөц содон төрх байдал нь байгаль эхийн гайхамшигт бүтээл юм. Бурхан буудай уулын Нам богдын орой дахь буудай хэлбэрийн улаан чулууг нутгийн ардууд эрт дээр үеэс тахин шүтэж байсан нь өнөөг хүртэл уламжлагдан ирсэн.