Пүсань
Пүсань
부산 (釜山) | |
|---|---|
| Пүсань Метрополитан хот 부산광역시 | |
| галиглал | |
| • Хангыл | 부산광역시 |
| • Ханжа | 釜山廣域市 |
| • Шинэ латинчлал | Busan-gwangyeoksi |
| • Маккьюн-Райшауэр | Pusan-gwangyŏksi[1] |
| Улс | |
| Бүс нутаг | Ённам |
| Дүүрэг | 16 |
| Засаг захиргаа | |
| • Төрөл | Хотын дарга–зөвлөл |
| • Хотын дарга | Пак Хёнжүн (Ард түмний хүч) |
| • Биет | Пүсань хотын зөвлөл |
| Газар нутаг | |
| • Метрополитан хот | 770.04 км2 (297.31 бээр2) |
| Хүн ам (2024 оны 4 сар) | |
| • Метрополитан хот | 3,343,903 |
| • Нягтрал | 4,300/км2 (11,000/бээр2) |
| • Бөөгнөрөл | 4,000,000[2] |
| • Аялга | Кёнсан |
| ДНБ | |
| • Метрополитан хот | ₩ 104 их наяд $ 83 тэрбум (2022) |
| Бүсийн дугаар | (+82) 051 |
| ISO 3166 код | KR-410 |
| Вэб сайт | Албан ёсны вэбсайт (Англи хэлээр) |

Пүсань [Пүсаань] (сол. 부산) буюу Пусан хот бол Өмнөд Солонгосын улсын доор шууд захирагдах, 767 км² нутаг дэвсгэрийг харьяалсан өргөн хот юм. Солонгосын хойгийн дорно өмнөд үзүүрт оршдог.
2023 оны байдлаар 3 471 949 сая хүн амтай Пүсань улсдаа Сөүлийн дараах хоёрдугаар том хот нь юм. Хаяа залгаа Кимхэ, Янсан гэх мэтийн хотыг хамруулан тооцсон Пүсань хотын бөөгнөрөлд 4.4 сая хүн оршин сууж байгаа.[4]
Пүсань дэлхийд тэргүүлэх далайн боомт бөгөөд тус улсын далайн нийслэл гэгддэг, санхүүгийн төв газар болсон.
Пүсаньд 2002 оны Азийн наадам явагдаж байлаа.
Хотод орчин үеийн өндөр барилгууд байдаг - "Centum Leaders Mark" хэмээх тэнгэр баганадсан барилга, тус улсын хамгийн өндөр оффис болох Пусаны олон улсын санхүүгийн төв зэрэг юм.
Пусан хотод Монгол Улсын Консулын газар үйл ажиллагаа явуулж байна.
Албан ёсны хаяг: Consulate of Mongolia in Busan 11, Haeun-daero 774beon-gil, Haeundae-gu, Busan, 48104, Republic of Korea
Утас: 051 (465) 9996, Факс: 051 (465) 9997
Цахим шуудан: busan@mfa.gov.mn
Цахим хуудас: www.busan.consul.mnFacebook: Consulate-of-Mongolia-in-Busan/
Шуурхай утас: +82 010 4966 7103
Нэр
[засварлах | кодоор засварлах]Энэ хотын нэрийг солонгос хэл бичгийг үндэслэж Пүсань, орос бичгийг үндэслэж Пусан, англи хэрээл "Busan" гэж бичнэ. Солонгосоос монголчлох дүрэм тусгайлан батлагдаагүйгээс Пүсан, Бусан, Бүсан, Бүсань гээд бүгд 6 янзаар бичиж салаалжээ.
Газар зүй
[засварлах | кодоор засварлах]Солонгосын хойг, Солонгос, Өмнөд Солонгос гэх гурван янз газар орны хамгийн дорно-өмнөд, Японтой ойрхон Солонгосын хоолойн эрэг ирмэг өнцөг буланд Пүсань байрладаг. Сөүлээс 314 км зайтай.
Дундуураа уул толгодтой ч гэсэн үндсэндээ хоёр голын (Нагдун, Сүён) адгийн нам доор газарт энэ хот цогцолжээ.
Агаарын температур VII сарын өдөр дунджаар +24.1°C дулаан, I сарын өдөр дунджаар +3.2°C сэрүүн байдаг.
Засаг захиргааны хуваарь
[засварлах | кодоор засварлах]Пүсан дотроо 15 дүүрэг (гү), 1 хошуунд (гүнь) хуваагддаг.
| Газрын зураг | # | Нутгийн нэр | солонгос | латин | Хүн ам (2010) |
|---|---|---|---|---|---|
| — дүүрэг — (구) | |||||
| 1 | Хэүньдэ | 해운대구 | Haeundae | 429,477 | |
| 2 | Пүсаньжинь | 부산진구 | Busanjin | 398,174 | |
| 3 | Саха | 사하구 | Saha | 362,697 | |
| 4 | Пүг | 북구 | Buk | 313,553 | |
| 5 | Нам | 남구 | Nam | 301,904 | |
| 6 | Туннэ | 동래구 | Dongnae | 283,636 | |
| 8 | Сасан | 사상구 | Sasang | 261,673 | |
| 9 | Кымжон | 금정구 | Geumjeong | 257,662 | |
| 10 | Ёньжэ | 연제구 | Yeonje | 213,453 | |
| 11 | Сүён | 수영구 | Suyeong | 179,208 | |
| 12 | Ёнду | 영도구 | Yeongdo | 148,431 | |
| 13 | Со | 서구 | Seo | 127,068 | |
| 14 | Тун | 동구 | Dong | 102,859 | |
| 15 | Гансо | 강서구 | Gangseo | 66,269 | |
| 8 | Чон | 중구 | Jung | 50,555 | |
| — хошуу — (군) | |||||
| 11 | Кижан | 기장군 | Gijang | 103,762 | |
Эдийн засаг
[засварлах | кодоор засварлах]
Пүсаний боомт ачаа эргэлтийн хэмжээгээр дэлхийд тавд ордог.[5] 1978 оноос эхэлсэн гурван боомт жилдээ 13 сая чингэлэг ачиж буулгаж байна.
Рено Самсон Моторс компани, Ханьжиний хүнд үйлдвэр, Пүсань банк, Пүсань иргэний агаарын тээврийн компани, Солонгосын хөрөнгийн биржийн төв байр Пүсаньд байрладаг.
Пүсаньд Сомёнь мэтийн бизнес төвлөрсөн хоёр дүүрэг, дэлгүүр хоршооны дөрвөн дүүрэг болон Чагалчи хэмээх загасны зах бий.
Их, дээд сургууль
[засварлах | кодоор засварлах]- Пүсаний улсын их сургууль
- Пүгюнгийн улсын их сургууль
- Тунсо их сургууль
- Тунъа их сургууль
- Солонгосын тэнгисийн их сургууль
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]Зүүлт, тайлбар
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Pusan-gwangyŏksi: South Korea". Geographical Names. Архивласан огноо 2012-04-06. Татаж авсан: 2025-06-09.
- ↑ "Major Agglomerations of the World - Population Statistics and Maps". Архивласан огноо 2023-07-07. Татаж авсан: 2025-06-09.
- ↑ 2022년 지역소득(잠정). Солонгосын статистикийн газар. Архивласан огноо 2024-01-23. Татаж авсан: 2025-06-09.
- ↑ "Archive copy". Эх хувилбараас архивласан: 2007-09-30. Татаж авсан: 2007-09-30.
{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link) - ↑ Empty Containers Clog Busan Port as Trade Slumps, bloomberg.com– March 3, 2009 02:12 EST

