Бусаны метро
Харагдац



Бусаны метро (солонгос: 부산도시철도; Бусан доси чхёлдо) -Өмнөд Солонгосын хоёр дахь том хот Бусан бөгөөд Кёнсаннам мужийн хурдан нийтийн тээврийн систем юм. Энэ метро 1981 оны 6-р сарын 23-нд нээгдсэн. Метро 5 шугам, 144 өртөөнөөс бүрдэнэ. 1-4-р шугамыг Бусан хотын нийтийн тээврийн корпораци, Бусан-Гимхэ хөнгөн төмөр замын ХК-ийн Пусан-Гимхэ хөнгөн төмөр зам, Солонгосын үндэсний төмөр замын корпорацийн Донгхаэсон шугамыг хариуцдаг. Бүх буудлууд нь тавцантай гүйдэг хаалгатай. Бусаны метро бол нийтийн тээврийн хамгийн алдартай, тохиромжтой, зардал багатай хэлбэр бөгөөд өдөр бүр 1 сая гаруй зорчигч үүнийг ашигладаг. Бусаны метроны шугамууд нь хотын төв болон ихэнх дүүргүүд, мөн хөрш зэргэлдээх Гимхэ, Янсан хотуудыг хамардаг байна.
Метроны шугамууд
[засварлах | кодоор засварлах]| Шугам | Эцсийн өртөөнүүд (Дүүрэг) | Нээгдсэн он | Сүүлийн өргөтгөл | Урт (км) | Өртөөнүүд |
|---|---|---|---|---|---|
| 1-р өртөө | Тадэпхо-хэсуёкчан (Саха-гу) — Нопхо (Кымжон-гу) | 1985 | 2017 | 40.4 | 40 |
| 2-р өртөө | Чансан (Хэундэ-гу) — Янсан (Янсан хот) | 1999 | 2008 | 45,2 | 43 |
| 3-р өртөө | Тэджо (Кансо-гу) — Суён (Суён-гу) | 2005 | 18,1 | 17 | |
| 4-р өртөө | Анпхён (Кижан) — Минам (Тоннэ-гу) | 2011 | 12,0 | 14 | |
| Бусан — Кимхэ хөнгөн тээвэр | Каядэ (город Кимхэ) — Сасан (Сасан-гу) | 2011 | 23,2 | 21 | |
| Тонхэсон | Пужон (Бусанжин-гу) — Ильгван (Кижан-гун) | 2016 | 30,5 | 14 |