Jump to content

Бууцай тариалах (Органик хүнсний ногоо тариалах)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Ургалтын хугацаа : 45-50 өдөр

Хамгийн доод хэм: -7*С

Соёололтын хэм: 7-25*С

Хөрс: Чийгтэй, ялзмагт хөрс

Нарны гэрэл: Өндөр хэмд болон хуурай орчинд маш мэдрэмтгий, нарны гэрэлд их байх шаардлагагүй.

Үрийн норм: 1м ² д 2,5-3 гр буюу 200- 240 ширхэг үр. 1м ²-с 1-2 кг ургац өгнө. 2cм тутамд нэг ургамал мөр хоорондох зай 25 cм .

Хамт тариалж болох ургамлууд: Байцаа, гүзээлзгэнэ, шош, улаан лууван.

Бууцай тарималын ач холбогдол

Эрт таригддаг, богино болцтой учир аль ч таримлаас түрүүлж ургац өгдөг. Доорх хүснэгтэд ургах орчны 2 янз байдлаар тариалалт, ургац хураалтыг үйлдвэрлэлийн хуанли байдлаар үзүүлэв. Найрлагандаа уураг, нүүрс ус, K, Ca, P, Mg, Na, Fe, элементүүдийг агуулахаас гадна A, болон P, PP, E, D, K аминдэмүүдийг ихээр агуулдаг С аминдэмийн дутагдлыг амархан нөхдөг.

Бууцайн аминзүйн онцлог

Дулаан шаардах: 3-4*С д ургаж эхлэх бөгөөд, хөрсний тохиромжтой дулаан 15-18*С д сайн ургадаг. –6*С хүртэл хүйтнийг тэсвэрлэнэ. Үр хатуу хальстай тул усыг муу шингээдэг тариалалтаас 1-1,5 хоногийн өмнө үрээ дэвтээх нь чухал. Бууцайг ургалтын хугацаанд анхаарах зүйл нь хөрс чийглэг байх нь зүйтэй. Хөрс хуурай байх тохиолдлыг олон давтвал бууцай эрт хөгшрөлт хурдсаж иш голлож үрээ өгдөг.

Сийрүүлэлт хийж, хучих нь бууцайн ургалтын явцад хөрсний чийгийг хадгалж бууцайн ургалт болон ургацыг нэмэгдүүлэхэд чухал нөлөөтэй. Соёололтоос хойш 25-35 хоногийн дараа навч навчаар нь түүвэрлэн хурааж авна. Бууцайг хөрсөнд ногоон бордоо болгон ашиглахад тохиромжтой. Ургалтын хугацаа богино тул хөрсийг хурдан шимтүүлж, хөрсний бичил биетийг идэвхжүүлснээр түүний бүтцийг сайжруулж, ургац хураалтын дараа хөрсний ногоон бордоот хучлага үүсгэдэг.