Jump to content

Бушидо

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Чулуун дээр "Бушидо" гэж үгийг сийлсэн байдал.

Бушидо (Япон. 武士道 bushi-do:, "дайчны ​​зам")-Японы феодлын нийгмийн үеийн самурай нарын жинхэнэ дайчин тулалдаанд болон ганцаараа байх даа ч баримтлах ёстой ёс зүйн зарчим, дүрэм, зан үйлийн хэм хэмжээ, цэргийн гүн ухаан, ёс суртахуун юм. Бушидо нь анхандаа дайчин хүний ​​баримтлах зарчим хэлбэрээр үүссэн бөгөөд 12-13-р зууны үед самурай анги язгууртнууд болон хөгжсөний үр дүнд түүнд багтсан ёс зүйн дээд үнэт зүйлс, урлагийг хүндэтгэсний ачаар үүнтэй нэгдэж, эцэст нь 16-17-р зуунд самурайн баримтлах ёс зүйн дүрэм болон бүрэлдэн бий болжээ.

Бушидо-гийн үндсэн зарчмууд

[засварлах | кодоор засварлах]
  • Жинхэнэ эр зориг бол амьдрах нь зөв бол амьдрах, үхэх нь зөв бол үхэх явдал юм.
  • Самурай хүн үхэлтэй нүүр тулахдаа юу хийх ёстой, түүний нэр төрийг юу гутааж байгаа талаар тодорхой ухамсарласан байх ёстой.
  • Та үг бүрийг дэнсэлж, хэлэх гэж байгаа зүйлээ үнэн эсэхийг өөрөөсөө үргэлж асуух хэрэгтэй.
  • Хоол хүнс бага хэрэглэж, хоолны тансаглалаас зайлсхийх хэрэгтэй.
  • Өдөр тутмын амьдралдаа үхлийг байнга санаж, зүрх сэтгэлдээ хадгалж явах ёстой.
  • "Их бие, мөчир" дүрмийг хүндэтгэ. Үүнийг мартна гэдэг буяныг хэзээ ч ухаарахгүй гэсэн үг бөгөөд үр өгөөжийн буяныг умартсан хүн самурай биш. Эцэг эх нь модны их бие, хүүхдүүд бол түүний мөчир юм.
  • Самурай хүн эцэг эхдээ үлгэр жишээ хүү байх төдийгүй төрдөө үнэнч байх ёстой. Нэг зуугаас арав, арваас нэг болтлоо цөөрсөн ч эзнээ орхихгүй.
  • Дайны үед самурайн үнэнч байдал нь дайсны сум, жадтай айдасгүйгээр тулгарах, үүрэг хариуцлага шаардвал амиа золиослох зэргээр илэрдэг.
  • Үнэнч байдал, шударга ёс, эр зориг бол самурайн байгалаас заяасан үндсэн гурван чанар гэдэг юм.