Буянтын Дашцэрэн
Жалайр овогт Буянтын Дашцэрэн нь Монголын дипломатч.
Дорнод аймгийн Халхгол суманд 1925 онд төрсөн. Эцэг Буянт нь хэдийгээр малчин хүн байсан ч бичиг үсэгтэй нэгэн байжээ.
Б.Дашцэрэн 1947 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд суралцахаар явжээ.
1961 онд БНМАУ НҮБ-ын гишүүнээр элсэхэд Монголын төлөлөөгчдийн бүрэлдэхүүнд орж явсан.
Дашцэрэн 1982-1986 онд ГЯЯ-нд Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажилласан бөгөөд 1984-1986 онд ЮНЕСКО-гийн Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр Монгол улсаас анх удаа сонгогдон ажилласан.
Тэрбээр ГЯЯ-нд хэлтсийн туслах ажилтнаас хэлтсийн дарга, тусгай үүрэгт Элчин сайд хүртэлх бүх шатны албыг хашиж, Бээжин дахь ЭСЯ-нд атташе, Унгар дахь ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга, Москвад 2 удаа томилогдохдоо нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх , Нью-Йорк дахь БТГ-т 3 удаа томилогдохдоо зөвлөх, Байнгын төлөөлөгчийн орлогч, Байнгын төлөөлөгч Элчин сайд, Энэтхэгт болон Японд Элчин сайдаар тус тус томилогдон ажиллаж байсан.