Буяншибал

Буяншибал хүргэн нь (хятадаар:不颜昔班; пиньинь:Bùyánxībān) Онгуд аймгийн Алахуш тэгидхуригийн ахмад хүү, Их Монгол Улсын Чингис хааны хүргэн юм. 1204 онд түүний эцэг нь Чингис хаанд Найманы ханлигтай байлдахад тус хүргэсэн билээ. Иймээс 1206 онд Чингис хаан, өөрний охин Алага бэхийг түүнд холбож өгсөн. 1211 онд Монголын их цэрэг Алтан улсын хилийг давж, байлдааны ажиллагаа явуулах үед, Онгуд аймгийн Алтан улсыг баримтлагч ноёдын бослого гарч, Алахуш тэгин болон Буяншибал нарыг хороожээ. Энэ үеэр түүний гэргий Алаха бэхи нь харьяат цэрэг, ардын хамтаар Буяншибалын дүү Буюух ноёны, Буяншибалын хүү Чингү нарын хүрээнд зугтан очиж, Чингис хаанд мэдээ дуулгасан. Хожим нь Онгудын бослого дарагдсаны дараа Алаха бэхи нь Буюухтай хуримлаж, Онгудыг захирчээ.

Холбоотой мэдээлэл[засварлах | кодоор засварлах]