Jump to content

Буян сэцэн хаан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Сэцэн хаан
ᠰᠡᠴᠡᠨ ᠬᠠᠭᠠᠨ
Монголын хаан
Умард Юань улсын хаан
Хаанчлал1592–1604
ӨмнөхЗасагт хаан
ЗалгамжлагчЛигдэн хаан
Төрсөн1556
Өнгөрсөн1604 (4748 настай)
Бүтэн нэр
Эрин үеийн огноо
1592–1604
Гэр бүлБоржигин
ДинастиУмард Юань
ЭцэгЗасагт хаан

Буян сэцэн хаан нь Түмэн засагт хааны ахмад хөвгүүн юм. 1555 оны хөхөгчин туулай жил дор төржээ. Тэр 1593 оны харагчин могой жил хаан ширээнд сууж энэ хугацаанд шашин төрөөр ерөнхий улсыг энхжүүлж, Тайсун хааны алдсан хасбуу тамгыг олов[1] хэмээн Лу.Алтан товчид бичсэн байдаг. Энэ нь Эсэн хаанаас Түмэн засагт хаан хүртлэх хаад Юань улсын их хааны тамгагүй, шинээр бүтээсэн тамгатай байсан гэсэн үг юм. 1603 оны харагчин туулай жил дор насан өөд болжээ.

Монголын түүхийн сурвалж бичгүүдэд Буян сэцэн хааныг Мангус тайжийн нэрийг онцлон бичсэн байдаг. Мангус тайж бол Лигдэн хааны аав юм. Эрдэнийн товчид Мангус тайжаас гадна Равгар тайж[2], Муухятад тайж[2] хэмээх хоёр хөвгүүнтэй гэж тэмдэглэжээ. Мангус тайжийг Линдан баатар тайж[2], Санхаржи отгон тайж[2] хоёр хөвгүүнтэй хэмээжээ.

Өмнөх
Түмэн засагт хаан
Монголын хаан
1593-1603
Дараах
Лигдэн хаан
  1. Лувсанданзан, гүүш (2006). Алтан товч. Translated by Ш, Чоймаа (1 хэвлэл). Улаанбаатар: Соёмбо принтинг. х. 274.
  2. 1 2 3 4 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 2006. т.136