Jump to content

Бхаратиа Жаната нам

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бхаратиа Жаната намын далбаа

Бхаратиа Жаната нам (хинди. भारतीय जनता पार्टी — Энэтхэгийн ардын нам, англи. Bharatiya Janata Party) — Энэтхэгийн бүх үндэсний хэмжээний тэргүүлэх хоёр улс төрийн намын (Энэтхэгийн Үндэсний Конгресс намын адил) нэг юм. Бхаратиа Жаната нам бол баруун чиглэлийн нам бөгөөд ихэнх тохиолдолд тус намыг Энэхтхэгийн үндсэрхэг үзэлтэй гэж тодорхойлдог.

Тус намыг 1980 онд үүсгэн байгуулсан нь Атал Бихари Важпайи, Лал Кришна Адвани нарын нэртэй шууд холбоотой. Бхаратиа Жаната намын өмнөх нам нь "Бхаратия Жана Санг" нам юм. Байгуулагдсан цагаасаа эхлээд л Энэтхэгиийн Конгресс намын өрсөлдөгч нам гэсэн байр суурь эзэлсээр ирсэн. Анх 1984 онд Лок Сабхагийн сонгуульд өрсөлдсөн боловч парламентад 2 -хон суудал авсан. Дараагийн 1989 онд 86 суудал авсан байна.

1991 оны сонгуульд Бхаратиа Жаната нам 120 суудал авч, хамгийн том сөрөг хүчин болсон байна. Памулапарти Венката Нарасима Раогийн Конгресс намын Засгийн газар олон тооны авлигын дуулианы улмаас Бхаратиа Жаната намын шүүмжлэлд ихээхэн өртөж байсан.

2014 оны парламентын сонгуулиар тус нам эвсэж, сонгуульд ялалт байгуулж, намын дарга Нарендра Моди Энэтхэгийн Ерөнхий сайдаар сонгогдсон юм.