Бэйлиит

Бэйлиит (Англи: Bayleyite) нь ураны карбонат эрдэс бөгөөд химийн томьёо нь Mg₂(UO₂)(CO₃)₃·18(H₂O) юм. Магни, уран, нүүрстөрөгч агуулсан хоёрдогч эрдэс болно. Тод шар өнгөтэй. Талстын хэлбэр нь зүү мэт боловч ихэвчлэн уран агуулсан хүдрийн гадаргуу дээр царцдас маягаар тохиолддог. Моосын хатуулгийн шаталбараар 2–2.5 орчим.
Илэрц
[засварлах | кодоор засварлах]Анх 1948 онд АНУ-ын Аризона мужийн Явапай тойрогт орших Хилсайд уурхайгаас илэрч, Иллинойсын их сургуулийн эрдэс судлаач Уильям Ширли Бэйли (1861–1943)-ийн нэрээр нэрлэгдсэн. Бэйлият нь бусад хоёрдогч эрдсийн гадаргуу дээр тунаж тогтсон бүрхүүл хэлбэрээр, ихэвчлэн уурхайн ханан дээр үүсдэг. Хилсайд уурхайд шрокингерит, андерсонит, шварцит, гөлтгөнөтэй; Юта мужийн Хайдоут уурхайд шрокингерит, гөлтгөнөтэй; Вайомингийн Паудэр Ривэр Басинд тюямунит, уранофан, либигит, карнотиттай хамт тохиолдоно.[1]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Second occurrence of bayleyite in the United States". 1952.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(help)