Бэлгүдэй

Бэлгүдэй нь Есүхэй баатрын Сочигэл хатнаас төрсөн. Бэлгүтэй нь бие томтой их бяртай нэгэн байсан бөгөөд цэргийн хэрэгт чадварлаг нэгэн байсан боловч цэргийн нууцыг нэгэн удаа алдсанаас болон цэрэг удирдан жанжилах байр сууриа алдсан байна. 1206 онд Онон, Хэрлэнгийн газар нутгийг өвлөсөн. 1250-иад онд 100 орчим насандаа нас барсан.

Түүний үр хойчис Юань Улсын үед Гуан Нин ван цолд өргөмжлөгдөөд, Онон, Хэрлэн голын нутагт аж төрж байсан. Бага хаадын үед Оннигууд аймгийг захирч байсна, XVII зууны эхээр Авга, Авга нар хошууд болжээ. Зарим хэсэг нь Халхын Сэцэн хан аймгийн дотор харъяат тайж болж үлдсэн. Одоогоор Өвөр Монголд ихэнхи нь амьдарч байна.