Бүгд Найрамдах Босни ба Херцеговина Улс

Бүгд Найрамдах Босни ба Херцеговина Улс
Republika Bosna i Hercegovina
Република Босна и Херцеговина
Flag of
Босни ба Херцеговина Улсын төрийн далбаа
Босни ба Херцеговина Улсын төрийн сүлд of
Босни ба Херцеговина Улсын төрийн сүлд
Төрийн дуулал: Jedna si jedina
Map of Bosnia and Herzegovina (1992–2006).svg
НийслэлСараево
Албан ёсны хэлСербохорват[1]
Төр засагПарламентын Бүгд Найрамдах Улс
• Төрийн тэргүүн
Алия Изетбегович
(Төр барьсан: 1992–1995 он)
• Засгийн тэргүүн
Харис Силайджич (1993 оноос)
Байгуулагдсан
• Үйл
1992 оны 3 сарын 1-нд Югославаас
Мөнгөний нэгжБосни динар

Бүгд Найрамдах Босни ба Херцеговина Улс (Сербохорватаар Republika Bosna i Hercegovina/ Република Босна и Херцеговина) нь 1992 оноос 1995 оны хооронд Зүүн Өмнөд Европод оршин тогтносон өнөөгийн Босни ба Херцеговина Улсын өмнөх улс юм.

Тус улс 1992 оны гуравдугаар сарын 1-ний өдөр бүх нийтийн санал асуулга явуулан (Боснийн Сербичүүдийн дийлэнх нь бойкотлосон), 99,4 % нь тусгаар тогтнох саналтай байгааг үндэслэн Югославаас салан тусгаар улс болсноо зарлав.[2] Тусгаар тогтнолыг нь олон улсад хүлээн зөвшөөрсний дараахан буюу 1992 оны дөрөвдүгээр сард Боснийн дайны галыг нэг талаас 1992 оны нэгдүгээр сард байгуулагдсан Бүгд Найрамдах Спрска Улс, нөгөө талаас Боснякчууд болон Хорватчууд засгийн газрын армийн дэмжлэгтэйгээр өдөөв. Бүгд Найрамдах Босни ба Херцеговина Улс нь Дейтоны энхтайвны гэрээнд гарын үсэг зурах хүртэл оршин тогтносон бөгөөд бүгд найрамдах улсын үндсэн хуулийг хүчингүй болгон шинээр холбооны бүгд найрамдах улсыг Босни ба Херцеговинын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Спрска Улс мөн түүнчлэн Брчко Дистриктийг нэгтгэн байгуулав.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Үндсэн өгүүлэл: Боснийн дайн

1991 оны дундуур Словени ба Хорват Улс Югославаас салан тусгаар тогтнолоо зарласны дараахан Босни ба Херцеговинад ч мөн улс төрийн тогтворгүй байдалд шилжив. Үүнээс үүдэн ялангуяа Боснякчууд тусгаар тогтнохын төлөө байсан бол Югослав дотроо дийлэнх нь байсан боснийн Сербичүүд Босни ба Херцеговинаг Серби Улстай үлдээн харилцаагаа улам лавшруулах хүсэлтэй байв. 1992 оны хоёрдугаар сарын 29-нд болон гуравдугаар сарын 1-нд явагдсан бүх нийтийн санал асуулгыг ихэнх боснийн сербичүүд бойкотлосон бол уг санал хураалтад оролцсон бараг бүх боснякчууд ба хорватчууд тусгаар тогтнохоор саналаа өгчээ. Хариуд нь боснийн сербичүүдийн төлөөлөгчид нь улсын хилийн дотор Сербийн Бүгд Найрамдах Улсыг тунхаглан, улсын нийслэлээ Пале хэмээн зарлав.

1992 оны дөрөвдүгээр сарын 17-нд олон улсад тус улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсний дараа Српска Улсын зэвсэгт хүчин улсын дийлэнх хэсгийг өөрсдийн мэдэлд авмагц, орон даяар серби, хорват, босняк цэргүүдийн хооронд мөргөлдөөн болов.

Ном зүй[засварлах | кодоор засварлах]

  • Malcolm, Noel. Bosnia A Short History. — New York University Press, 1994. — 340 с. — ISBN 0-8147-5520-8.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Ustav RBiH.pdf" (PDF). Fondacija Centar za javno pravo. 1993-03-14. Retrieved 2019-03-02. U Republici Bosni i Hercegovini u službenoj upotrebi je srpskohrvatski odnosno hrvatskosrpski jezik ijekavskog izgovora.
  2. Jürgen Elvert (Hrsg.): Der Balkan. Steiner Verlag, Stuttgart 1997, ISBN 3-515-07016-8, S. 256.