Jump to content

Бүгд Найрамдах Ром Улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Бүгд Найрамдах Ром Улсын далбаа

Бүгд Найрамдах Ром Улс (итали. Repubblica Romana) — 1849 оны 2-р сарын 9-нөөс 7-р сарын 4-ний хооронд "Ард түмний хавар" гэх үйл явдлын үеэр оршин тогтносон Бүгд найрамдах улсын Засгийн газрын тунхагалсан Италийн хувьсгалт улс юм. Мөн 1849 оны Бүгд Найрамдах Ром улс буюу Хоёр дахь Бүгд Найрамдах Ром Улс гэж түүхэнд тэмдэглэдэг. Оршин тогтнох хугацаанд нь Карло Армеллини, Жузеппе Мазини болон Аурелио Саффи гэсэн гурвал удирдаж байсан юм.

Хэдийгээр богино хугацаанд оршин тогтнож байсан ч уг Бүгд найрамдах улс нь Жузеппе Гарибальди, Гоффредо Мамели зэрэг тэргүүтэй Италийн эв нэгдлийн үйл явцын чухал үе шат байсан юм. Хэдэн сарын турш Ромыг Европын хамгийн хоцрогдсон мужуудын нэгээс Маззианизмд суурилсан шинэ ардчилсан үзэл санааны туршилтын талбар болгон өөрчилсөн байна. Үүнд: Бүгд найрамдах улсын үндсэн хуульд шашин шүтэх эрх чөлөө, бүх нийтийн сонгох эрх (21 наснаас эхлэн эрэгтэйчүүдэд), цаазаар авах ялыг халахыг (дэлхийд анх удаа) хуульчилсан юм.