Jump to content

Бүгд Найрамдах Техас улс

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Техасын далбаа

Бүгд Найрамдах Теха́с улс (англи. Republic of Texas) — Умард Америкт 1836—1845 онуудад оршин тогтнож байсан улс. Мексикийн зүүн хойд хэсэгт болсон тусгаар тогтнолын дайны үр дүнд Бүгд Найрамдах Техас улс бий болсон юм. 1845 онд иргэдийнхээ санал хураалтаар болон өөрийгөө тодорхойлох тухай хууль батлагдсаны дараа АНУ-д муж улс нь болж нэгдсэн байна.

Бүгд Найрамдах Техас Улс нь одоогийн АНУ-ын Техас мужийн нутаг дэвсгэр болон одоогийн Вайоминг, Канзас, Колорадо, Нью-Мексико, Оклахома мужуудын зарим хэсгийг багтааж байжээ.

1830-аад оны дунд үе гэхэд Мексикийн Ерөнхийлөгч Антонио Санта Аннагийн дарангуйлал болон Мексик дэх хууль бус байдал нь тус улс задрахын ирмэгт хүргэж, Техас болон Юкатан нутаг дэвсгэрүүд үндсэн хуулиар олгогдсон тусгаар тогтнох эрхээ илэрхийлсэн юм. 1835 оны Үндсэн хуульд Техасчууд сэтгэл дундуур байгаа, Мексикт боолчлолыг халах зэрэг бусад хүчин зүйлс тус мужийг задрахад шууд нөлөөлсөн байна.

1836 оны сүүлээр боолчлолын эрхийг сэргээн баталгаажуулсан Үндсэн хууль батлагдаж, Техас нутгийг тусгаар Бүгд найрамдах улс гэж тунхаглав. Сэм Хьюстон Бүгд Найрамдах Техас Улсын сонгогдсон анхны ерөнхийлөгч болжээ. Нийслэл хотыг хэд хэдэн удаа нүүлгэж байсны дараа Хьюстон хотыг 1837 онд засгийн газрын төвөөр сонгосон байна.

1837 онд АНУ, 1839–1840 онд Их Британи, Франц, Нидерланд, Бельги болон Бүгд Найрамдах Юкатан Улс үүний Бүгд Найрамдах Техас Улсыг олон улсын хэмжээн хүлээн зөвшөөрсөн юм.

Гэсэн хэдий ч Мексикийн Техас руу хийх дайралт үргэлжилсээр байв. Мөргөлдөөн бараг 10 жилийн турш үргэлжилсэн байна. АНУ энэ тэмцэлд албан ёсоор оролцоогүй боловч Техасчуудад туслахаар мянга мянган сайн дурын ажилтнуудыг элсүүлж байсан юм. Мексик болон Бүгд Найрамдах Техас улсын хоорондох зэвсэгт мөргөлдөөн нь Техас АНУ-д нэгдэн орсноор (1845 оны 12-р сарын 29-ний гэрээгээр Техас 28 дахь муж болсон) зогсоогүй, харин 1846-1848 оны Мексик-Америкийн дайнд АНУ ялснаар Мексикийн эсэргүүцлийг бүрэн дарж, нутаг дэвсгэрийн нэхэмжлэлээсээ татгалзахад хүргэсэн юм.

Бүгд Найрамдах Техас улсын ерөнхийлөгч нар

[засварлах | кодоор засварлах]
Бүгд Найрамдах Техас улсын ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгч нар: Сонгуулийн дүн
Эхэлсэн дууссан Ерөнхийлөгч Дэд ерөнхийлөгч Ерөнхийлөгчид нэр дэвшигчид
1836.03.16 1836.10.22 Дэвид Бернет

(Түр ерөнхийлөгч)

Лоренсо де Савала

(Түр дэд ерөнхийлөгч)

1836.10.22 1838.12.10 Сэмюэл Хьюстон Мирабо Бонапарт Ламар
  • Сэмюэл Хьюстон
  • Хенри Смит
  • Стивен Остин
1838.12.10 1841.12.13 Мирабо Ламар Дэвид Бернет
  • Мирабо Ламар
  • Роберт Уилсон
1841.12.13 1844.12.09 Сэмюэл Хьюстон Эдвард Берлесон
  • Сэмюэл Хьюстон
  • Дэвид Бернет
1844.12.09 1846.02.19 Энсон Жонс Кеннет Льюис Андерсон
  • Энсон Жонс
  • Эдвард Берлесон