Бүжиглэдэг байшин
| Бүжиглэдэг байшин | |
|---|---|
Tančící dům | |
![]() Interactive map of the Бүжиглэдэг байшин area | |
| Хуучин нэр | Nationale-Nederlanden Building |
| Бусад нэр | Гингер ба Фред |
| Ерөнхий мэдээлэл | |
| Архитектурын хэв маяг | Постмодернизм |
| Байршил | Праг, C R, Rašínovo nábřeží 80, Prague 2, 120 00, Праг, Чех |
| Солбицол | 50°04′32″N 14°24′51″E / 50.07556°N 14.41417°EСолбицол: 50°04′32″N 14°24′51″E / 50.07556°N 14.41417°E |
| Барьж эхэлсэн | 1992 |
| Дууссан | 1996 |
| Зураг төсөл ба барилга | |
| Архитекторууд | Владо Милунич, Франк Гери |
Прагийн дундуур намуухнаар мяралзан урсах Влтава голын баруун эрэгт 2 хос бүжиглэнэ. Энэ хоёр бол бүжгийн гайхамшигт хос Фред, Гингэр (Гингер Рогерс and Фред Астер) юм. Гоёмсог гэгч үсээ самнасан, дэгжин гэж жигтэйхэн костьюмтай цэх зогсох залуугийн гар буржгар шаргал үстэй бүсгүйн бэлхүүсээр тэврэхэд бүжгийн аястай зэрэгцэн түүний даашинз салхинд дэрвэн эргэлдэнэ. Босоо цилиндр хэлбэртэй нь залуу нь бөгөөд түүний үсийг орой дээр байх цагираган хэлхээсээр дүрсэлжээ. Бүжгийн партнер болох бүсгүйн даашинз болон хөлийг архитектурын гайхалтай шийдлээр илэрхийлжээ.
Владо Милунич болон Франк Гери хэмээх архитектурчдын хамтын санаан дээр тулгуурласан уг барилга 1996 онд ашиглалтанд орсон. Орой дээр нь тансаг Франц ресторан байдаг ба байгууллага компаний ажлын байр мөн байрлана.
