Бүх дугуй хөтлөгч
Appearance
Бүх дугуй хөтлөгч (ярианы хэлэнд бүх дугуй мааждаг ч гэдэг) гэдэг нь тээврийн хэрэгслийн хөтлөх хувилбаруудын нэг бөгөөд энэ тохиолдолд зөвхөн урдаа эсвэл ардаа хөтлөгчтэй тээврийн хэрэгсэлтэй харьцуулбал газартай харьцаж байгаа бүх дугуйнд хөтлөгчийн хүчийг дамжуулна гэсэн үг. Бүх дугуйн хөтлөгчийг зарим улс оронд болон дэлхий даяар тэмдэглэглэх бусад нэршилд AWD (All Wheel Drive) мөн зөвхөн дөрвөн дугуйтай тэрэгт хамаатайгаар 4x4 (англ. Four by Four) болон 4WD (Four Wheel Drive) гэх зэргээр нэрлэдэг. 1909 оноос хойш америкт Four Wheel Drive Auto Company гэх компани байдаг ба компаний нэрийн товчлол нь "FWD" гэж явдаг учраас FWD гэсэн хөтлүүрийн товчлолыг харин Front Wheel Drive буюу монголоор урд дугуйн хөтлөгч гэж явдаг байна.