Бөмбөр
Харагдац
Бөмбөр- хоёр талыг арьсаар бүрж хийсэн дэлдэх хөгжмийн зэмсэг. Бөмбөрийн бүтэц нь их жирийн байж, бүрээс болон бие хоёроос л бүрэлддэг. Олонх тохиолдолд амьтны арьсаар бүрж хийдэг бөгөөд, дэлдэн цохиж дуугаргадаг байна. Бөмбөр нь 3000 шахам жилийн өмнө бий болсон гэж үздэг. Эрт дээр үед бөмбөрийг тахилга үйлдэх, бүжигэнд хавсарган хөгжимдөхөд зонхилон хэрэглэж байсан төдийгүй, дайсны зүг дайралт хийх, амьтан араатныг хөөн зайлуулах, цаг мэдээлэх, сэрэмжийн тохио өгөх зэргээр ашиглаж байсан. Нийгмийн хөгжлийг дагалдан хожим нь бөмбөрийн хэрэглээний цар хүрээ улмаар өргөжин тэлж, янз бүрийн ший жүжиг, дуу бүжгийн тоглолт, баяр наадам, хөдөлмөрийн уралдаан зэрэг арга хэмжээ явуулахад адил бус төрлийн бөмбөрийг байнга ашиглах болсон байна.