Бөөрний архаг дутагдал

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Бөөрний архаг дутагдал (БАД) нь аажим явцтай, хоёр бөөрөнд эргэшгүй бүтцийн өөрчлөлтүүдийн улмаас үйл ажиллагааны дутагдал үүсэхийг хэлдэг.

Шалтгаан[засварлах | edit source]

  1. Чихрийн шижин өвчин (35%)
  2. Даралт ихсэх (25%)
  3. Бөөрний архаг түүдгэнцэрийн үрэвсэл (10%)
  4. Нефрит, архаг пиелонефрит (5%)
  5. Бөөрний олон киста (3%)
  6. Аналгетик нефропати-эмийн хордлого (1%)
  7. Бусад шалтгаан (6%): амилоидоз, холбогч эдийн өвчнүүд, миелом, васкулит
  8. Шалтгаан тодорхойгүй (15%)

Шинж тэмдэг, эмнэл зүй[засварлах | edit source]

I үе (Далд үе)[засварлах | edit source]

Энэ үед эмнэл зүйд ямар нэгэн шинж илэрдэггүй, харин нарийн шээсний шинжилгээнүүдээр бөөрний үйл ажиллагааны анхны өөрчлөлтүүдийг илрүүлж болдог. Бөөрний хэвийн үйл ажиллагаатай байх үеийн эдийн 1/4 -г нь ажиллахгүй болсон үед анхны эмнэл зүйн шинжүүд илэрдэг гэж үздэг. Гэхдээ энэ бол харьцангїй ойлголт.БАД хүргэж байгаа үндсэн өвчний шинжүүд үүний хажуугаар давхар байж л байдаг. Тиймээс өвчтөнүүд үндсэн өвчнөө гэж бодож байтал нэг мэдэхэд түүний хүндрэл нь бөөрний дутагдалд хүргэсэн байх нь элбэг.

II үе (БАД даймжрах үе)[засварлах | edit source]

Энэ үед шээсний өөрчлөлтүүд тухайлбал шөнийн шээс ихсэх зэрэг өөрчлөлтүүд гарч ирдэг. Бөөрний шээс концентрацион болгох чадвар буурч шээсний хувийн жин багасдаг. Цусанд азотын бодисууд, креатинин аажмаар ихэсдэг.

III үе (БАД үе)[засварлах | edit source]

Цусанд шээсний хүчил, азот, креатинины хэмжээ ихсэж бөөрөөр ялгарч чадахгүй байгаа эдгээр бодис бусад арьс салст, хоол боловсруулах замын булчирхай зэргээр ялгарч эхэлдэг. Жишээ нь ам, амьсгалын замын салст бүрхүүлээр ялгарсан мочевин нь тэнд байх бактериудын нөлөөгөөр задарч амнаас шээс үнэртэх, бүр хүндэрсэн үед өвчтөний оронд ойртоход үнэртэж эхэлдэг. Хоол боловсруулах замын салстаар ялгарсан мочевин бодис нь аммиакийн давсууд үүсгэн тундасждаг. Энэ давс нь ходоод гэдэсний замын салстыг цочроон ходоод гэдэсний замын үрэвсэл, гүйлгэлт хямралын шалтгаан болдог. Мөн иймэрхүү өөрчлөлтүүд амьсгалын замын салстад үүсч ларингит, бронхит зэрэг үрэвсэлүүд үүсгэдэг. Арьсаар ялгарах мочевины тундас нь загатнаа үүсгэх шалтгаан болдог. Мөн зарим өвчтөнүүдэд бөөрний гаралтай ясны өөрчлөлтүүд гарч ирдэг. Ясаар өвдөх (өвдөг, ууц нуруу, хавирга гэх мэт), яс амархан хугарах, үе мөчдийн булчин сулрах шинжүүд гарч ирж болдог.

IV үе[засварлах | edit source]

Ийнхүү хордлого хүндэрч, хүн мартамхай, унтамхай болох, толгой өвдөх, хараа муудах, зүрхний дутагдал-уремийн перикардит зэрэг хүндрэлүүд гарч улмаар комын байдалд орон нас бардаг.

Мөн үзэх[засварлах | edit source]