Jump to content

Бөөрний дээд булчирхайн эмгэгийн гаралтай даралт ихсэлт

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Орчин үед 50 гаруй төрлийн өвчний уед цусны даралт ихсэх шинж тэмдэг дагалдан илэрдэг гэж үзэж байна. (1—4) Тэдгээрийг эмгэг жамынх нь хүвьд: 1. Төв мэдрэлийн системийн, 2. Бөөрний, 3. Том судасны 4" Цусны эргэлтийн алдагдлын, 5. Дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүдийн гаралтай цусны даралт ихсэлт гэж 5 том бүлэгт хуваадаг. Дотоод шүүрлийн булчирхайн эмгэгүүдийн гаралтай шинж тэмдгийн цусны даралт ихсэлтийн дотор бөөрний дээд булчирхайн өвчнүүдийн аденота, гиперплази, хортой хоргүй хавдрууд г. м. (үүсэлтэй шинж тэмдгийн цусны даралт ихсэлт зонхилох хувийг эзэлдэг. ДЭХБ-ын мэдээгээр уг булчирхайн эмгэгийн үүсэлтэй цусны даралт ихсэлт нь нийт шинж тэмдгийн цусны даралт ихсэлтийн 5—6 хувьд тохиолдоно. (1, 2, 6) Одоогоос хэдхэн жилийн өмнө уг эрхтэний эмгэгийн гаралтай цусны даралт ихсэлтийг ховорхон тохиолдол гэж үзэж байжээ. Энэ нь . бөөрний дээд булчирхайн эмгэгүүдийн олонхи нь булчирхайн дааврын өөрчлөлтийи эмнэл зүй илрэхгүйгээр явагддагийн гадна, цусны даралт ихсэлт нь ихэнх тохиолдолд бусад шалтгаанаар үүссэн цусны даралт ихсэлтийн нэгэн адил нийтлэг шинж тэмдгүүдтэй байдаг. Энэ иь эрхтэний анатомийн байрлал бүтэцтэй холбоотой юм. Бөөрний дээд булчирхайн хавдрын ' анхны шинж тэмдэг нь цусны даралт ихсэлтээр илэрдэг бөгөөд үүний хүндрэлийн улмаас өвчтөн нас барах нь олонтоо тохиолддог. Харин цөөн тохиолдолд хавдрын хордлогоор нас бардаг. Йймээс бөөрний дээд булчирхайн эмгэгийн гаралтай артерийн даралт ихсэлтийг оношлох нь уг эрхтний эмгэгийг эрт илрүүлэн эмчлэх ач холбогдолтой юм. Бөөрний дээд булчирхайн эмгэгийн гаралтай даралт ихсэлтийн 2/3 хувь нь хорт явцтай байдаг. Иценко-Кушингийн хам шинж, эстрогенома, андрогеномын үеийн цусны даралт ихсэлт нь булчирхайн эмгэгийн тодорхой эмнэлзүй дагалдан илэрдэг учраас оношлоход хялбар. Харин олонтоо тохиолддог Коннын хэм шинж, феохромоцитомын үеийн даралт ихсэлт нь. оношлоход түвэгтэй.

Бөөрний дээд булчирхайн артерийн даралтын зохицуулалтанд оролцох үйл ажиллагаа нь түүний тархилаг давхаргын хромаффин эдээс ялгаран гардаг (катехоламин, адреналин, норадреналин, дофамин) холтослог давхрын 40 гаруй төрлийн стероид даавруудтай холбоотой юм. Катехоламин нь хэвийн үед моноамкноксидаза (МАО) ферментийн нөлөөгөөр байнга задарч байдаг учир бие махбодод тогтмол хэмжээтэй байж артерийн даралтыг ихэсгэдэггүй байна. Бөөрний дээд булчирхайн феохромоцитома, феохромобластома, гиперплази зэрэг эмгэгийн үед катехоламин хэт ихээр ялгарч МАО ферментийн үйлчлэл дутагдаж артерийн даралт ихэсдэг байна. Орчин үед катехоламины артерийн даралтыг ихэсгэдэг механизмыг дараахь байдлаар тайлбарлаж байна.

Катехоламин судас нарийсгах замаар артерийн даралтыг ихэсгэдгийг нэрт эрдэмтэн Клорд Бернар анх нээсэн билээ. Сүүлийн 10 жилд катехоламины төрлийн үндсэн бодис тус бүрийн судасны зохицуулалтад оролцох үйлчлэлийг нээлээ. Тухайлбал норадреналин нь адренорецепторт сонгомол үйлчилдэг учир судас нарийсган артерийн даралтыг ихэсгэдэг байхад, харин адреналин (3-адренорецепторт үйлчилж. судас өргөсгөх их хэмжээгээр ялгарвал адренорецепторыг цочроож артерийн даралтыг ихэсгэдэг. (1,2)

Катехоламин нь гипоталамусын судас хөдөлгөх төвийг цочроож сэтгэл хөдлөл үүсэн бүрэлдэх бүтцүүдийг (торлог байгууламж, лимбийн систем) хэт сэрэлд оруулж, бөөрний дээд булчирхайн холтослог давхаргын стероид даавруудын ялгаралтыг нэмэгдүүлэх замаар артерийн даралтыг ихэсгэдэг. Нөгөө талаар бөөрний дээд булчирхайн холтослог давхаргын эмгэгүүдийн (анхдагч альдостеронизм-Коннын хам шинж, глюкостерома, альдостерома г. м) үед стероид дааврууд тухайлбал альдостерон их хэмжээгээр ялгарч артерийн даралтыг ихэсгэх бас нэгэн хүчин зүйл болдог. Альдостероны хэт ялгаралт нь бөөрний тахир сувганцраар натри, ус эргэн шимэгдэх процессыг улам идэвхжүүлэх, гипоталамусын осморецепторыг цочроон антидиуреткк дааврын ялгаралтыг нэмэгдүүлэх, судасны хананд ус, натри хуралдан, судасны сүвийг нарийсгах зэрэг механизмуудаар артерийн даралтыг ихэсгэдэг. Судасны нарийсалт нь гипоталамусыг цочроож, катехоламины шүүрлийг улам идэвхжүүлэн бие махбодод артерийн даралтыг өндөр түвшинд. тогтвортой хадгалагдах эмгэг процесс тасралтгүй үргэлжлэхэд хүргэнэ. Ийнхүү ээдрээт харилцан нөлөөллийн замаар бөөрний дээд булчирхайн эмгэг голомт нь зүрх судас болон бусад эрхтэн системүүдийг гүнзгий хямралд оруулдаг байна..

Бөөрний дээд булчирхайн эмгэгүүдээс олонтоо тохиолддог Коннын хам шинж болж феохромоцитомын үеийн артерийн даралт ихсэлтийн эмнэл зүй, оношлолыы асуудлыг авч үзье. Коннын хам шинж,. анхдагч альдостеронизм нь 84,5 хувь нь бөөрний дээд булчирхайн аденома, 11,3% гкперплази, 2,1% хавдрын үед тохиолдоно. Уг хам шинжийн үеийн цусны даралт ихсэлт нь толгой өвдөх, зүрх дэлсэх, өвдөх, ядрах, зүрх томрох, нүдний ёроолд гүнзгий өөрчлөлт үүсэх зэрэг түгээмэл шинж тэмдгүүдээс гадна бөөрийг хоёрдогч шалтгаанаар гэмтээж, шээсэнд уураг, дүрст элементүүд гарах, их шээх (ялангуяа шөнийн цагаар) шинжүүд ажиглагдах хожуу үедээ бөөрний үйл ажиллагааны архаг дутагдалд орж ялган оношлоход түвэгтэй болдог.Эдгээрийг ялган оношлох шалгууруудад өвчтөн амархан ядрах, хөдлөхөөс дургүй хүрэх гэх мэт зовиур шаналгаа орно. Зарим тохиолдолд, гараа хөдөлгөх, толгойгоо өндийлгөх, ярьж чадахгүй болтлоо тамирдах зэрэг зовиур шаналгаа нь үе үе давтагдах байдлаар илэрдэг онцлогтой.

Өвчний эхний үе шатанд тодоохой бүлэг булчин (гар хөл, хүзүүний) сулран хатингаршиж өвчин даамжрахын хирээр биеийн бүх булчин өвдөх, шөрмөсний рефлекс ихсэх, уруул цорвойх, труссын рефлекс ажиглагдах бөгөөд эцэст бүлэг булчингийн саажилт үүсэх нь олонтоо тохиолдоно. Энэ үед даралт тогтвортой өндөр түвшинд байх ба даралт бууруулах эмчилгээнд үл буурна . Тиазидын бүлгийн эмүүдийг хоногт 100 мг тунгаар хэрэглэхэд. даралтын бууралтанд ямар ч нөлөө үзүүлэхгүй, харин булчингийн сулрал ихсэн өвдөлт нь нэмэгддэгээрээ хоргүй явцтай цусны даралт ихсэх өвчнөөс ялгаатай.

Верошпироныг хоногт 300—400 мг тунгаар 3—4 долоо хоног хэрэглэхэд артерийн даралт амархан буурч хэвдээ орж биеийн ерөнхий байдал дээрдэн эрдсийн хямрал (цусанд кали багадалт) засарч ренин Цусанд тодорхойлогдож эхэлнэ. Цус ба шээсэнд альдостерон хэвийн хэмжээнээс эрс ихэснэ. Венин ялгаралт багассан ихэнх тохиолдолд цусанд ренин тодорхойлогдохгүй. Учир нь альдостерон нь ренинийг ялгаруулан гаргадаг бөөрннй юкстагломеруляр аппаратын үйл ажиллагааг дарангуйлдаг. Үүнийг ренин багатай буюу рениний идэвхжилгүй артерийн даралт ихсэлт гэж зарим судлагчид нэрлэдэг. Үүгээрээ бөөрний эмгэгийн гаралтай артерийн даралт ихсэлтээс ялгагдана. Хоногийн шээсэн дэх натри калийн коэффициент 1-ээс буурна. Хүчил шүлтийн тэнцвэр шүлтлэг тал руугаа давамгайлж шээсний орчин шүлтлэгжинэ. Диурезийн эсрэг даавар хэрэглэхэд их шээх нь татрахгүй. Энэ шинж чанараараа бусад дааврын эмгэгээс ялгаатай. Феохромоцитома нь ихэвчлэн 1 талын бөөрөнд тохиолдоно. Оношийн шалгуурууд иь артерийн даралт ихсэлт нь криз хэлбэрээр явагддаг бөгөөд (2/3) криз нь өөрт мэдэгдэм тодорхой шалтгаангүйгээр цусны даралт хэвийн хэмжээнд буюу яльгүй ихсэхэд илэрдгээрээ онцлог юм. Криз гэнэт эхэлнэ. Эхлээд бие бадайрна, чичирнэ, айдас хүрнэ, толгой өвдөнө (55%), толгой эргэнэ (15%), зүрх дэлсэнэ (38%) даралт 200—250 м. у. б хүртэл ихсэж болно.

Кризийн үед зүрхний хэм алдагдах зүрх, тархинд цус харвах зэрэг ноцтой хүндрэл ховор гардаг. Криз хэдэн цаг ч үргэлжилж болно. Даралт буурч хэвийн хэмжээнд орсны дараа их хөлөрч, их шээж бие сулардаг. Хоёр бөөрний орчимд дарахад даралт ихсэж, цус ба шээсэнд катехоламин ихэснэ. Хааяа криз илэрдэг. Мөн 2 гарыг мөстэй хүйтэн усанд дүрсний дараа артерийн даралт ихэсдэг.

Катехоламины задралын эцсийн бүтээгдэхүүнүүд тухайлбал ванилилминдалнны хүчлийг хоногийн буюу 3 цагийн шээсэнд тодорхойлоход (ялангуяа кризийн дараа) хэвийн хэмжээнээс нэмэгдсэн байдаг. Гистамины сорил: 0,1—0,5 мл гистаминыг судсанд хийхэд криз өгнө. (Энэ сорилыг артерийн даралт 160—100 м. у. б-с дээш тохиолдолд хийж болохгүй) Тропафенийн сорил: тропафенийг 10—20 мг-г судсанд хийхэд артерийн даралт хэт буурна. Бусад шалтгаанаар үүссэн артерийн даралт ихсэлтэд тропафенин ямар ч нөлөө үзүүлэхгүй.

Сүүлчийн хоёр сорил нь феохромоцитомыг таних онцгой өвөрмөц сорил юм.

Эцсийн оношийг тодруулах бодисын тусламжтайгаар бөөрний зураг авах, тэмдэгт атомын тусламжтайгаар бөөр болон бөөрний дээд булчирхайд бичлэг хийх, ретропневмоперитониум, аотографи, бөөрний дээд булчирхайн томографи зэрэг шинжилгээний тусламжтайгаар тогтооно.

Эмчилгээний үндсэн арга нь мэс заслын эмчилгээ юм. Эрт илрүүлэн оношилж чадвал мэс заслын эмчилгээ 100 хувь үр дүнтэй байдаг. Харин эрхтэн системд гүнзгий өөрчлөлт орсон өвчний хожуу үед мэс заслын эмчилгээ хийх боломжгүй юм.