Ваасагийн Их Сургууль
Харагдац

Ваасагийн Их Сургууль (англи. University of Vaasa)нь олон салбарт чиглэсэн, бизнесийн чиг баримжаатай их сургууль бөгөөд Финландын Вааса (англи. Vaasa) хотод байрладаг. Их сургуулийн кампус нь Ботнийн булангийн эрэг (англи. Gulf of Bothnia) дээр, Вааса хотын төвийн ойролцоо байрладаг. Тус их сургууль нь 1968 онд байгуулагдсан Эдийн засгийн сургуулиас өргөжин хөгжиж, өнөөдөр дөрвөн сургуультай их сургууль болсон. Үүнд:
- Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн сургууль
- Менежментийн сургууль
- Маркетинг, харилцаа холбооны сургууль
- Технологи, инновацийн сургууль
Ваасагийн Их Сургууль нь Финландын хамгийн том бизнесийн их сургуулиудын нэг бөгөөд одоогоор тус сургууль 600 орчим ажилтантай бөгөөд үүнд 428 нь багш, профессор болон судлаачдад багтдаг. Мөн түүнчлэн, одоогоор 6000 орчим оюутан янз бүрийн зэрэг олгох хөтөлбөрүүдэд суралцаж байна.
Түүхэн үйл явдлууд
[засварлах | кодоор засварлах]- 1966 он – Засгийн газрын Зөвлөл Вааса хотод Эдийн засаг, Бизнесийн удирдлагын сургууль байгуулах шийдвэр гаргасан. Вааса хот нь 1940-өөд оноос эхлэн дээд боловсролын байгууллагатай болохыг зорьж ирсэн.
- 1967 он – Эхний 90 бизнесийн ангийн оюутан, 60 зайн сургалтын оюутан сургуулиа эхлүүлэв.
- Анхны захирал – Триггве Саксэн, Анхны дэд захирал – Маури Паломаки томилогдсон. Маури Паломаки нь тус сургуулийн түүхэн дэх хамгийн удаан ажилласан захирал болсон.