Вагит Алекперов

Вагит Алекперов (орос. Ваги́т Юсу́фович Алекпе́ров, азерб. Vahid Yusif oğlu Ələkbərov; 1950 оны 9-р сарын 1-нд Зөвлөлт Азербайжаны Баку хотод төрсөн) — азербайжан гаралтай, Оросын ажил хэрэгч менежер бөгөөд цуглуулагч. Эдийн засгийн шинжлэх ухааны Доктор (1998).
Намтар
[засварлах | кодоор засварлах]Түүний эцэг нь Дэлхийн хоёрдугаар дайнд оролцогч Юсуф Кербалаевич Алекперов гэж азербайжан, эх Татьяна Фёдоровна Бочарова гэх орос хүн байжээ. Эцэг нь 1953 онд нас барж, эх нь түүнийг өсгөж хүмүүжүүлсэн байна.
"Когалымнефтегаз" үйлдвэрлэлийн нэгдлийн ерөнхий захирал (1987-1990), ЗХУ-ын Газрын тос, байгалийн хийн аж үйлдвэрийн дэд сайд (1990-1991), нэгдүгээр орлогч сайд (1991-1992), "Лангепасурайкогалымнефть" газрын тосны концерны ерөнхийлөгч (1992-1992), ОХУ-ын хамгийн том "Лукойл" компанийн ерөнхийлөгч бөгөөд хувьцаа эзэмшигч (1993-2022). 2022 оны 8-р сар хүртэл тэрээр Москвагийн "Спартак" хөлбөмбөгийн клубын 36.8 хувийг эзэмшдэг байв.

2023 оны 7-р сард тэрээр Bloomberg-ийн мэдээлснээр Оросын хамгийн баян тэрбумтнаар тодорсон. Он гарснаас хойш тэрээр 4.8 тэрбум долларын орлого олж, өөрийн хөрөнгөө 20.2 тэрбум долларт хүргэсэн байна.
Forbes сэтгүүлийн 2024, 2025 оны жагсаалтад тэрээр Оросын бизнесмэнүүдийн дунд нэгдүгээрт бичигдсэн (28 тэрбум доллар) байна.
2022 оны 4-р сард Орос Украин руу түрэмгийлэн довтолсны дараа Австрали, Их Британи, Канад түүнийг хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан.