Jump to content

Вайгач арал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Вайгач
Төрөлх хэл:
Вайга́ч
Хиймэл дагуулаас авсан зураг
Вайгач, Ненецийн өөртөө засах тойрог
Вайгач
Вайгач
Вайгач арал, Ненецийн өөртөө засах тойрог (Орос)
Газар зүй
БайршилАрктикийн тэнгис
Солбицол69°59′49″N 59°34′44″E / 69.99694°N 59.57889°E / 69.99694; 59.57889Солбицол: 69°59′49″N 59°34′44″E / 69.99694°N 59.57889°E / 69.99694; 59.57889
3,383 км2 (1,306 бээр2)
Урт100 км (60 миль)
Өргөн45 км (28 миль)
Хамгийн өндөр цэгийн өндөр170 м (560 фут)
Хамгийн өндөр цэгБолванская уул
Захиргаа
Орос
МужАрхангельск муж
ТойрогНенецийн өөртөө засах тойрог
Хүн ам зүй
Хүн ам106 (2012)
Нягтшил0,03/км2 (8/миль2)
Угсаатны бүлэгНенец, Оросууд

Вайгач арал (Орос: Вайга́ч) нь Умард мөсөн далайд, Печорын тэнгис, Карын тэнгис хоёрын хооронд орших, Шинэ Газар ольтригийн нэгэн арал юм.

Евразийн эх газрын Югорскийн хойгоос Югорскийн хоолойгоор, Шинэ Газраас Карын хоолойгоор тусгаарлагдана. Засаг захиргааны хувьд Оросын Холбооны Улсын Архангельск мужийн Ненецийн автономит тойрогт хамаардаг.

  • Талбай: 3383 км2
  • Урт: ойролцоогоор 100 км
  • Өргөн: 45 хүртэл км
  • Дундаж температур: −20°С (2 сар), +5°С (6 сар)
  • Хамгийн өндөр цэг: Далайн түвшнээс дээш 170 м

Аргиллит, элсэн чулуу, шохойн чулуу элбэгтэй. Арал дээр 20-40 км урттай олон гол, намаг балчиг, мөн жижиг нуурууд байдаг. Ихэнх хэсэг нь тундрын бүст хамаарна. Арал дээр Вайгач, Долгая Губа, Варнек хэмээх 3 тосгон бий.

2007 онд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF) болон ОХУ-ын засгийн газраас Вайгач арлыг байгалийн нөөц газраар бүртгэн авчээ[1]. Арлын эргэн тойрны тэнгисүүд нь далайн морь, далайн хав, мөн ховордсон халимуудын нутаг билээ.

  • F. G. Jackson. Great Frozen Land. London, 1895.
  • H. J. Pearson. Beyond Petsora Eastward. London, 1899.
  1. ↑ "New Nature Reserve For The Russian Arctic". ScienceDaily. World Wildlife Fund. 2007-07-06. Эх хувилбараас архивласан: 2015-09-26. Татаж авсан: 6 сарын 19. {{cite news}}: Check date values in: |accessdate= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)