Вайлэ
Харагдац
Вайлэ (дани. Vejle) нь Дани улсын Ютландын хойгийн зүүн өмнөд хэсэгт, Вайлэ фьордын эхэнд орших хот юм. Өмнөд Дани мужийн засаг захиргааны төв бөгөөд тус улсын ес дэх том хотод тооцогдоно. 2023 оны байдлаар хотын хүн ам 61,310 байна. Вайлэ нь толгодорхог өвөрмөц тогтоц, ой мод, байгалийн үзэсгэлэнт төрхөөрөө алдартай. Мөн орчин үеийн уран барилгын шийдэл бүхий "Долгион" (Bølgen) орон сууцны барилга болон фьорд дээрх Фьордхүүс (Fjordhuus) зэрэг барилга байгууламжуудаараа олон улсад танигдсан.[1]