Jump to content

Валаам арал

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Валаам (орос. Валаа́м, карел. Valamoi, фин. Valamo «өндөр, уултай газар») — Ладог нуурын умард хэсэгт Валаам олтригийн хамгийн том 29,8 хавтгай дөрвөлжин км газар нутагтай арал юм. XIX зууны сүүлчээр Оросын тайлбар толь бичгүүдэд Валамо гэж тэмдэглэж байсан.

Валаамын сүм

Арал дээр Валаам тосгон байдаг бөгөөд тэнд Оросын архитектурын дурсгалт газар болох Валаамын сүм байдаг.

Валаам арал нь Ладог нуурт байрладаг. Коневец арал хүртэл 60 км, аралтай хамгийн ойр орших Сортавала хот хүртэл 42 км, Санкт-Петербург хот хүртэл усан замаар 220 гаруй км, үүнээс Нева мөрний дагуу 40 км бөгөөд авто замаар 316 км зайд оршдог юм.

Финланд улс 1917 онд тусгаар тогтнолоо зарласны дараа тус арал Финландын нэг хэсэг хэвээр байсан ч 1939-1940 оны Зөвлөлт-Финландын дайны дараа ЗХУ-ын бүрэлдэхүүнд нэгтгэж авсан байна.