Валенсиа (хөлбөмбөгийн баг)

Валенсиа
Бүтэн нэрХөлбөмбөгийн Валенсиа Баг
Хоч нэрLos Che
Els taronja (Улбар шарууд)
Valencianistas
Байгуулагдсан1919 оны 3 сарын 18
Цэнгэлдэх хүрээлэнМесталья
(Багтаамж: 55,000)
ЕрөнхийлөгчПитер Лим
МенежерВоро
ЛигЛа Лига
2018-19Ла Лига, 4-р байр
Өөрийн талбай дээрх хувцас хэрэглэл
Өрсөлдөгчийн талбай дээрх хувцас хэрэглэл
Гурав дахь хувцас хэрэглэл
Энэ улирал

Валенсиа Хөлбөмбөгийн Баг (кат. València Club de Futbol[1] буюу Валенсиа) нь Испанийн Валенси хотод байрладаг мэргэжлийн хөлбөмбөгийн баг юм. Ла Лигад тоглодог тус баг нь Испанийн хөлбөмбөг болон Европт хамгийн өндөр амжилтад хүрсэн багуудын нэг билээ. Тэд 6 удаа Ла Лигагийн аварга болж, 7 удаа Копа дель Рей цомыг хүртэж, УЕФА-гийн цомын хуучин хувилбар болох Фэйрс цомд 2 удаа түрүүлснээс гадна УЕФА-гийн цом, УЕФА Цомтой багуудын цомыг тус бүр 1 удаа, УЕФА Супер цомыг 2 удаа хүртэж байв. Мөн УЕФА Аваргуудын Лигийн шигшээ тоглолтод 2 дараалан шалгарсан амжилтыг үзүүлэхдээ эхний удаад нь буюу 2000 онд Ла Лигагийн өрсөлдөгч Реал Мадридад хожигдсон бол 2001 онд Германы Бавари Мюнхен багтай 1-1 харьцаатай тэнцээд, торгуулийн цохилтоор ялагдаж байжээ. Валенсиа нь Европын хөлбөмбөгийн тэргүүлэх багуудын G-14 бүлгийн гишүүн юм. Валенсиа баг Европын томоохон цомын тэмцээнүүдийн шувтаргад нийт 7 удаа шалгарч, үүнээс дөрөвт нь түрүүлж байжээ.

Ла Лигагийн бүх цаг үеийн түүхэнд үзүүлсэн амжилтаараа Валенсиа баг Реал Мадрид, Барселона багуудын дараа гуравт бичигддэг. Европын цомын тэмцээнүүдэд үзүүлсэн амжилт нь ч дээрх хоёр багийн дараа орох бөгөөд Испанийн багуудаас уг гурван баг л тивийнхээ цомыг 5 болон түүнээс дээш удаа хүртэж байв[2].

Валенсиа баг 1919 онд байгуулагдаж, 1923 оноос хойш 55,000 суудалтай Месталья цэнгэлдэх хүрээлэнд тоглолтоо хийж байна. 2011 онд 75,000 үзэгчийн суудалтай Ноу Месталья хэмээх шинэ цэнгэлдэх хүрээлэн нь хотын баруун хойд хэсэгт ашиглалтад орно. Валенсиа баг нь өөрийн хотын бас нэгэн баг болох Леванте, мөн Валенсиа Коммюнити бүст орших Эркулес, Вильярреал багуудтай олон жилийн турш өрсөлдөж иржээ.

Валенсиа нь хөгжөөн дэмжигчдийнхээ тоогоор Испанийн хөлбөмбөгийн багууд дунд мөн л Реал Мадрид, Барселона багуудын дараа ордог[3]. Бүртгэлтэй дэмжигчдийн тоогоороо дэлхийд томоохонд тооцогдох тус багийн улирлын тоглолтыг үзэх эрхийг 50,000 гаруй хүн худалдаж авсан байдаг бөгөөд шинэ цэнгэлдэх хүрээлэн ашиглалтад орох үед уг эрхийг худалдаж авахаар 20,000 гаруй хүн аль хэдийн захиалгаа өгөөд буй аж.

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Valencia CF history in valencian (named València CF in article)". Archived from the original on 2011-11-27. Retrieved 2011-02-23.
  2. Football Europe: Valencia CF
  3. Sociological Investigation Center – CIS, May barometers (Испани)

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Valencia CF – Викимедиа зураг, бичлэг, дууны сан