Валентино Гаравани

Валентино Клементе Лудовико Гаравани (итал. Valentino Clemente Ludovico Garavani; 1932 оны 5-р сарын 11-нд Ломбарди мужийн Вогера хотод төрсөн — 2026 оны 1-р сарын 19-нд Ром хотод нас барсан) — италийн хувцасны загвар зохион бүтээгч, Valentino (1960 онд Жанкарло Жиаметти-гийн хамт) загварын брэнд болон L.I.F.E. хүмүүнлэгийн буяны сан үүсгэн байгуулагч. 1998 онд тэрээр Valentino брэнд ээ Жанни Аньеллид зарсан боловч түүнд загваруудаа зохион бүтээж өгч байв — 2008 онд түүний загваруудыг Парист үзүүлсэн байна. Тэрээр мөн олон тооны үл хөдлөх хөрөнгийн эзэн бөгөөд урлагийн цуглуулагч, голчлон уран зураг цуглуулдаг байв.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Валентино Клементе Людовико Гаравани 1932 оны 5-р сарын 11-нд Италийн Вант Улсын Вогера хотод төрсөн. Тэрээр хүүхэд байхаасаа зураг зурж эхэлсэн гэдэг. Хожим нь Валентино хувцасны загвар зохион бүтээгч болохыг хүсч, удалгүй Миланы Урлагийн Академид элссэн орсон. 17 настайдаа Парис руу явж загварын сургуульд сурч байхдаа Валентино бүжгийн чиглэлээр суралцжээ.
Жан Дессаис, Гай Ларош нарын загварын ордонд туслахаар ажилласны дараа Валентино 1960 онд Итали руу буцаж ирсэн байна. Түүний үйлчлүүлэгчдийн дотор энэ үед Элизабет Тейлор, Жаклин Кеннеди, гүнж Маргарет нар байсан юм.
1960-аад оны сүүлээр Валентино Жанкарло Жиамметтитэй танилцаж, тэрээр түүний бүрэн хэмжээний бизнесийн түнш болжээ. Тэд мөн романтик харилцаатай байсан бөгөөд хоёулаа илт ижил хүйстэн байсан юм.
Валентино, Жиамметти нарын хамтын ажиллагаа нь олон улсын загварын эзэнт гүрнийг хурдан байгуулсан. Европ, АНУ, Японд салбар дэлгүүрүүд нээгдэж, Ромд Загварын академи байгуулагдсан. 1967 онд Валентино "V" лого анх гарч ирсэн "Цагаан цуглуулга" гэгчийг бүтээжээ.