Валерий Кравченко
Вале́рий Кра́вченко (орос. Вале́рий Па́влович Кра́вченко, 1945 оны 3-р сарын 1-нд Монголд Улаанбаатар хотод төрсөн — 2000 оны 11-р сарын 6-нд Оросын Санкт-Петербург хотод нас барсан) — зөвлөлтийн болон оросын дэлгэцийн жүжигчин, киноны дуу оруулагч.
Намтар
[засварлах | кодоор засварлах]В.Кравченко дэлхийн хоёрдугаар дайны үеэр 1945 оны 3-р сарын 1-нд гэр бүлээ нүүлгэн шилжүүлгэлтэнд байсан Монголд төрсөн. Дэлхийн 2-р дайн дууссаны дараа гэр бүл нь ЗХУ-ын Бабруйск руу нүүжээ.
1961 онд тэрээр Беларусийн залуучуудын боксын аварга болжээ. Удалгүй тэрээр амьдралаа урлагт зориулахаар шийдэж, Ленинград руу явж, драмын сургуульд элсэн орсон.
Валерий Кравченко анх 1965 онд "Инээмсэглэл" богино хэмжээний кинонд дэлгэцэн дээр гарч ирсэн.
1966 онд тэрээр Ленинградын Улсын Театр, Хөгжим, Кино Урлагийн Дээд Сургуулийг төгссөн.
Тэрээр 1966 онд "Бүү март... Луговая өртөө" кинонд эпизод дүр бүтээж, кино урлагт анх удаагаа орсон. Тэрээр 100 гаруй кино, телевизийн цувралд тоглож, дубляжийн жүжигчнээр олон жил ажилласан. Тэрээр өрнөдийн "Чулуу", "Хавх" кинонуудад Шон Коннеригийн дүрд дуу оруулсан.
Түүний сүүлийн дүрүүдийн нэг нь оросын "Эвдэрсэн гэрлтэй гудамж" /орос. Улицы разбитых фонарей/ телевизийн цувралд жолооч Ивановичийн дүр байсан юм.
Тэрээр 2000 оны 11-р сарын 6-нд Санкт-Петербург хотод 55 насандаа зүрхний шигдээсээр нас баржээ.