Валерий Лобановский

Валерий Лобановскийд 2019 онд зориулж гаргасан марк

Валерий Васильевич Лобановский (украин. Валерій Васильович Лобановський; 1939 оны 1-р сарын 6-нд Зөвлөлт Украины Киев хотод төрсөн-2002 оны 5-р сарын 13-нд Украины Запорожье хотод нас барсан) Зөвлөлтийн хөлбөмбөгчин, украины дасгалжуулагч. Хөлбөмбөгийн Киевын «Динамо» клубын багийн дасгалжуулагч. Түүний удирдлага дор "Динамо" клуб Цомын аваргуудын цомыг хоёр удаа, Европын супер цомыг нэг удаа хүртэж байжээ. ЗХУ-ын шигшээ багийг 3 удаа дасгалжуулж 1988 онд Европын дэд аварга болж байжээ. 2000-2001 онд Украины шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсан.