Ванесса Мэй

Ванесса-Мэй Ванакорн Николсон (англи. Vanessa-Mae Vanakorn Nicholson; хятад. 陳美, Chén Měi, 1978 оны 10-р сарын 27-нд төрсөн) — Британийн хийлч, хөгжмийн зохиолч, дуучин, уулын цанын тамирчин. Сонгодог хөгжмийн техно найруулгаараа алдартай болсон. Түүний тоглолтын хэв маяг нь "хийлийн техно-акустик фьюжн" (англи. violin techno-acoustic fusion) буюу "поп хийл хөгжим" юм.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Ванессагийн эх нь хятад үндэстэн, эцэг нь тайланд хүн юм. Ванесса 4 настай байхад эцэг эх хоёр нь салж, эх нь түүнийг Их Британи руу авч явсан байна. Британид очсоныхоо дараа эх нь Английн хуульч Грэхэм Николсон (англи. Graham Nicholson)-той гэрлэжээ.
Тэрээр 3 настайгаасаа хөгжим тоглож эхэлсэн боловч тухайн үед түүний гол хөгжмийн зэмсэг нь төгөлдөр хуур байжээ. Хойд эцэг нь түүнийг хийл тоглож, түүнийг дагалдан аялан тоглолтоор явахыг ятгасан тул тэрээр хожим нь хийл тоглож эхэлсэн байна.
1992 онд тэрээр анх удаа "Zeta" цахилгаан хийл авсан бөгөөд 1994 онд анхны поп цомгоо бичүүлжээ. The Violin Player цомог худалдаанд гарсны дараахан 20 гаруй орны хит дуунуудын жагсаалтыг тэргүүлжээ.
1997 онд Хонконг Хятадтай нэгдэх ёслолд Ванессад урилга өгч том хүндэлэл үзүүлсэн бөгөөд тэрээр Ё-Ёо Ма, Тан Дун нартай хамтран тоглолт хийжээ. Энэхүү тоглолтынхоо оргил үе болгон тэрээр Хятад үндэстнээ хүндэтгэн "Хятад охин" (China Girl) цомгоо гаргажээ.
Дискууд
[засварлах | кодоор засварлах]- Violin (1990)
- My Favourite Things: Kids' Classics (1991)
- Tchaikovsky & Beethoven Violin Concertos (1991/1992)
- The Violin Player (1994)
- The Violin Player: Japanese Releases (1995)
- The Alternative Record from Vanessa-Mae (1996)
- The Classical Album 1 (1996)
- China Girl: The Classical Album 2 (1997)
- Storm (1997)
- The Original Four Seasons and the Devil’s Trill Sonata: The Classical Album 3 (1999)
- The Classical Collection: Part 1 (2000)
- Subject to Change-Vanessa-Mae (2001)
- The Best of Vanessa-Mae (2002)
- Xpectation (Принстэй хамтарсан жааз цомог) (2003)
- The Ultimate (2003)
- Choreography (2004)
- Platinum Collection (2007)
Синглууд
[засварлах | кодоор засварлах]- «Toccata & Fugue» (1995)
- «Toccata & Fugue — The Mixes» (1995)
- «Red Hot» (1995)
- «Classical Gas» (1995)
- «I'm a-Doun for Lack O' Johnnie» (1996)
- «Happy Valley» (1997)
- «I Feel Love Part 1» (1997)
- «I Feel Love Part 2» (1997)
- «The Devil's Trill» (1998)
- «Destiny» (2001)
- «White Bird» (2001)