Ваньпин цайз
Харагдац

Ваньпин цайз — Бээжингийн баруун өмнөд талын Фэнтай дүүрэгт байрлах түүхэн цайз юм. Зүүнээс баруунш 640 м урт, өмнөөс хойш 320 м урт, тэгш өнцөгт хэлбэртэй чулуун хэрмээр хүрээлэгдсэн байгууламж юм. Марко Поло гүүрийн төгсгөлд байрладаг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Ваньпин цайз нь анх Мин улсын төгсгөл үед буюу 1638-1640 онд Ли Жичэн болон тариачдын бослогоос хамгаалах зорилготой байгуулагдсан бөгөөд зүүн болон баруун хоёр хаалгатай, чулуун хэрэм ханатай.
Ваньпин цайз нь 1937 онд Хятад-Японы хоёрдугаар дайн эхэлсэн Марко Поло гүүрийн хэрэг хэмээх тулгаралт болсон газар юм. 1987 онд тус дайн эхэлсэний 50 жилийн ойн хүрээнд хэрмийн дотор зайг ашиглан Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний тэмцлийн тухай Дайны музей баригджээ.