Варшавын Технологийн их сургууль

Варшавын Технологийн Их Сургууль (польш. Politechnika Warszawska, англи. Warsaw University of Technology, WUT) – Варшавын Шинжлэх Ухааны Нийгэмлэгийн санаачилгаар, олон жилийн хүчин чармайлтын үр дүнд, Варшав хотын Ерөнхий захирагч, германы генерал Ханс фон Беселерийн зөвшөөрлөөр 1915 онд Варшав хотод байгуулагдсан улсын Технологийн их сургууль юм. Энэ сургууль нь Польш болон Төв ба Зүүн Европын хамгийн том, шилдэг техникийн их сургуулиудын нэг гэж үздэг юм.
Варшавын Технологийн Их Сургууль нь олон жилийн турш "Ирээдүйтэй" (Perspektywy) сар тутмын сэтгүүлээс нийтэлдэг техникийн их сургуулиудын дунд "Дээд боловсролын зэрэглэл"-д Польшид нэгдүгээр байрт жагсч байсан.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Варшавын Технологийн Их Сургууль албан ёсоор 1915 онд байгуулагдсан боловч тус их сургуулийн уламжлал нь 1826 онд байгуулагдсан Политехникийн дээд сургуулийн бэлтгэл сургуультай холбоотой бөгөөд 11-р сарын бослогын (1830–1831) дараа хаагдсан гэж үздэг. 1898 оноос хойш Оросын II Николай хааны нэрэмжит Варшавын Политехникийн дээд сургууль болж орос хэлээр сургалт явуулж байсан боловч Дүрвэгсэдийн бослогын (1915) үеэр Оросын эзэнт гүрэнд нүүлгэн шилжүүлсэн.
Ангиуд
[засварлах | кодоор засварлах]- Захиргаа ба Нийгмийн Шинжлэх Ухааны Факультет
- Архитектурын Факультет
- Плоцк дахь Барилгын Инженерчлэл, Механик ба Нефтийн Химийн Факультет
- Химийн Факультет
- Электроник ба Мэдээллийн Технологийн Факультет
- Цахилгааны Инженерчлэлийн Факультет
- Физикийн Факультет
- Геодези ба Зураг зүйн Факультет
- Барилгын Угсралт, Гидравлик Инженерчлэл ба Байгаль Орчны Инженерчлэлийн Факультет
- Хими ба Процессын Инженерчлэлийн Факультет
- Барилгын Инженерчлэлийн Факультет
- Материалын Шинжлэх Ухааны Факультет
- Математик ба Мэдээллийн Шинжлэх Ухааны Факультет
- Эрчим хүч ба Агаарын Нисэхийн Инженерчлэлийн Факультет
- Мехатроникийн Факультет
- Автомашин ба Барилгын Машин механизмын Факультет
- Тээврийн Факультет
- Менежментийн Факультет
Технологийн Их сургуулийн ректорууд
[засварлах | кодоор засварлах]- 1915–1916 – Zygmunt Straszewicz- Зигмунд Страшевич
- 1916–1917 – Stanisław Patschke- Станислав Патчке
- 1918–1919 – Jan Zawidzki -Ян Завидски
- 1919–1921 – Ignacy Radziszewski- Игнацы Радзишевски
- 1921–1921 – Antoni Ponikowski- Антоний Пониковски
- 1921–1923 – Leon Staniewicz -Леон Станиевич
- 1923–1924 – Antoni Ponikowski - Антоний Пониковски
- 1924–1926 – Czesław Skotnicki - Чеслав Скотницки
- 1926–1928 – Ludwik Szperl - Людвик Шперл
- 1928–1929 – Wojciech Alojzy Świętosławski - Войцех Алойзи Швиентославски
- 1929–1932 – Andrzej Pszenicki - Анжэй Пшеницки
- 1932–1933 – Wiesław Chrzanowski - Виеслав Хржановски
- 1933–1936 – Edward Warchałowski - Эдвард Вархаловски
- 1936–1939 – Józef Zawadzki - Юзеф Завадски
- 1939–1942 – Kazimierz Drewnowski - Кажимиерж Древновски
- 1942–1945 – Stefan Straszewicz (pełniący obowiązki) - Стефан Страшевич /үүрэг гүйцэтгэгч/
- 1945–1945 – Władysław Kuczewski (pełniący obowiązki) - Владислав Кучевски
- 1945–1952 – Edward Warchałowski - Эдвард Вархаловски
- 1952–1953 – Jerzy Bukowski - Ежи Буковски
- 1953–1954 – Władysław Araszkiewicz (pełniący obowiązki) - Владислав Арашкиевич
- 1954–1956 – Aleksander Dyżewski - Александер Дыжевски
- 1956–1959 – Władysław Araszkiewicz - Владислав Арашкиевич
- 1959–1965 – Jerzy Bukowski - Ежи Буковски
- 1965–1969 – Dionizy Smoleński - Дионизи Смоленски
- 1969–1970 – Antoni Kiliński - Антоний Килински
- 1970–1973 – Mieczysław Łubiński - Миеслав Любински
- 1973–1981 – Stanisław Pasynkiewicz - Станислав Пасинкиевич
- 1981–1985 – Władysław Findeisen - Владислав Финдизен
- 1985–1988 – Zbigniew Grabowski - Збигнев Грабовски
- 1988–1990 – Marek Roman - Марэк Роман
- 1990–1996 – Marek Dietrich - Марек Дитрих
- 1996–2002 – Jerzy Woźnicki - Ежи Возницки
- 2002–2005 – Stanisław Mańkowski - Станислав Манковски
- 2005–2012 – Włodzimierz Kurnik - Водимиерж Курник
- 2012-2020 – Jan Szmidt - Ян Шмидт
- od 2020 – Krzysztof Zaremba -Кшиштоф Заремба