Jump to content

Василий Перов

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Василий Перов

Василий Перов (орос. Васи́лий Григо́рьевич Перо́в, 1834 оны 1-р сарын 2-нд Оросын хаант улсын Тобольск хотод төрж, 1882 оны 6-р сарын 10-нд Москва мужийн Кузьминки тосгонд нас барсан) — Оросын уран зураач, «ардчилсан реализм» урсгалын төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч бөгөөд зохиолч. 1866 оноос Оросын Эзэн хааны урлагийн Академийн академич, 1870 оноос профессор.

Түүний хамгийн алдартай бүтээлүүдэд "Гурвал" (Тройка), "Митищид цай уух зуур" (Чаепитие в Мытищах), "Талийгчийг үдэх нь" (Проводы покойника), "Анчдын яриа" (Охотники на привале) зэрэг нийгмийн эмзэг сэдэв, Фёдор Достоевский, Александр Островский нарын хөрөг зураг зэрэг сэтгэл зүйн гүн гүнзгий хөрөг зургууд байдаг.