Василий Радлов
Харагдац

Василий Радлов (төрсөн овог нэр нь- Фридрих Вильхельм Радлов (Friedrich Wilhelm Radloff) ; 1837 оны 1-р сарын 17-нд Пруссын вант улсын Берлин хотод төрсөн – 1918 оны 5-р сарын 12-нд Зөвлөлт Оросын Петроград хотод нас барсан) - Герман гаралтай Оросын дорно дахины судлаач, Түрэг судлаач, угсаатны зүйч, археологич, сурган хүмүүжүүлэгч байв. Тэрээр Түрэг хэл, ард түмний харьцуулсан түүхэн судалгаа болох Түрэг судлалыг үндэслэгчдийн нэг юм. Тэрээр Орхон-Енисейн бичээсийг хэвлүүлжээ. Олон жилийн турш (1894-1918) Кунсткамерын удирдагчаар ажиллаж байжээ.