Василий Смыслов

Василий Смыслов (орос. Васи́лий Васи́льевич Смысло́в, 1921 оны 3-р сарын 24-нд ЗХУ-ын Москвад төрж, 2010 оны 3-р сарын 27-нд Москвад нас барсан) — Зөвлөлтийн болон Оросын шатарчин. Шатрын дэлхийн 7 дахь аварга (1957—1958). 1949 оны ЗХУ-ын шатрын аварга.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Василий Смыслов 1921 оны 3-р сарын 24-нд Москвад төрсөн бөгөөд 6 настайдаа шатар тоглож сурсан. Эцэг Василий Осипович Смыслов (1881-1943) нь 1-р зэргийн шатарчин байсан тул хүүдээ шатар зааж өгсөн байна.
Тэрээр Москва хотын Пионерын ордны шатрын дугуйланд суралцсан. 1938 онд Зөвлөлтийн Бүх холбоотны шатрын тэмцээнд 1-р зэрэглэлийн 1-3-р байр, Москвагийн аварга шалгаруулах тэмцээнд 1-2-р байрыг хувааж эзэлж байсан.
В.Смыслов Москва хотын Нисэхийн дээд сургууль төгссөн.
Тэрээр 1946 оны Гронингены тэмцээнд 3-р байр эзэлж 1948 онд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний тэмцээнд оролцох эрхээ авчээ (2-р байр); тэр цагаас хойш тэрээр дэлхийн хамгийн хүчтэй шатарчдын нэг болсон юм.
1950-иад оны дундуур Смыслов оргил амжилтдаа хүрсэн. Тэрээр нэр дэвшигчдийн тэмцээнд (1953, 1956) түрүүлж, Михаил Ботвинниктой дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа тоглосон: 1954 онд тэнцсэн, 1957 онд ялж дэлхийн аварга цолыг хүртсэн, дахин тулаанд 1958 онд ялагдал хүлээсэн.
Тэрээр мөн баритон хоолоотой дуурийн дуучин байсан.
Василий Смыслов 2010 оны 3-р сарын 27-нд зүрх судасны дутагдлын улмаас нас барсан.