Василий Чапаев

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search
Василий Чапаев
1887 оны 2 сарын 9 (1887-02-09)1919 оны 9 сарын 5 (32 насалсан)
Vasily Chapayev 001.jpg

Василий Иванович Чапаев (1887 оны 2 сарын 9 - 1919 оны 9 сарын 5) нь Дэлхийн нэгдүгээр дайн ба Иргэний дайнд оролцогч бөгөөд Улаан армийн 25 дугаар дивизийн командлагч байсан хүн юм.

Намтар[засварлах | edit source]

Дэлхийн нэгдүгээр дайнд оролцсон[засварлах | edit source]

Иргэний дайнд оролцсон нь[засварлах | edit source]

Амь үрэгдсэн нь[засварлах | edit source]

Уран зохиолд[засварлах | edit source]

  • Фурманов. "Чапаев". тууж

Кино урлагт[засварлах | edit source]

Сонирхолтой баримтууд[засварлах | edit source]

  • Чапаевын 25 дугаар дивизийн комиссар байсан Фурманов "Чапаев" туужийг анх бичсэн байна.
  • Чапаевын командалсан дивиз нь Оросын иргэний дайны фронтын Дорнод фронт буюу оросын захирагч адмирал Колчакийн удирдсан Дорнод фронтын эсрэг улаантаны хийсэн цэргийн ажиллагааны хамгийн эрсдэл ихтэй хэсэгт, цохилтын бүлэглэлийн гол цөмийг бүрдүүлж, дандаа хамгийн гол байлдааны ажиллагааны талбарт шийдвэрлэх үүргийг гүйцэтгэж байсан байна.
  • Фурмановын тууж 1923 онд нийтлагдсэн дараа болон 1934 онд "Чапаев" киног дэлгэцэнд гарсаны дараа ЗХУ-д Чапаев, Петька буюу Петр Исаев болон пулемётчин Анка гурвын тухай цуврал анекдот буюу онигоо Орос орон даяар тархжээ.
  • Чапаевын командалж байсан 25 дугаар дивиз нь Чапаевыг амь үрэгдсэний дараа түүний баруун гарын шавь Кутяковын командан дор Зөвлөлт-Польшийн дайны фронт дээр хамгийн зориг баатарлаг байлдаж байсан ба Дэлхийн хоёрдугаар дайны үед Аугаа их Эх орны дайны явцад 1941-1942 онд Севастополь хотйг хамгалах тулалдаанд германы генерал Манштейны командалсан 17 армийн эсрэг баатарлагаар байлдсан боловч бүслэлтийн төгсгөлд бут цохиулсан бөгөөд дивизийн тугийг түүний дайчид дайсандаа олзлуулахгүйн тулд Хар далайд живүүлсэн байна.
  • Пулемётчин Анка буюу Анна нь зохиомол дүр бөгөөд Фурмановьын эхнэр Анна Никитчина Стешенко эсвэл эмнэлгийн сувилагч байсан Мария Андреевна Попова нараас сэдэвчилсэн дүр гэж үздэг байна.

Хамгийн боломжтой дүрийн эх нь Мария Андреевна Попова бөгөөд Чапаевын охин Клавдия Васильевна Чапаевагийн дурсамжаар: "Цагаантантай хийсэн нэгэн ширүүн тулалдааны үед хамгийн чухал байрлалд байсан пулемётны нэгдүгээр буудагч алуулаад хоёрдох буудагч нь шархадсан үед шархтаныг боохоор ирсэн сувилагч Марияд шархадсан пулемётчин "Чи энэ товчлуурыг дарж дайсныг буудах хэрэгтэй гэхэд, сувилагч Мария би айж байна гэхэд шархадсан байлдагч гар буугаа сугалан түүний чамархайд тулгаад хэрвээ чи буудахгүй бол энэ сум чамайг онох болно гэхэд ихэд айсан сувилагч нүдээ анин пулемётны товчлуурыг даран дайсны дайралтыг нуяцаасан" гэж ярьжээ.

Эшлэл[засварлах | edit source]

Цахим холбоос[засварлах | edit source]

 Commons: Василий Иванович Чапаев – Викимедиа зураг, бичлэг, дууны сан