Венесуэл дэх АНУ-ын цэргийн ажиллагаа
Харагдац

Венесуэл дахь АНУ-ын цэргийн ажиллагаа - АНУ-ын Венесуэлийн эсрэг 2026 оны 1-р сарын 3-нд "Operation Absolute Resolve" (орч. Бүрэн шийдэмгий ажиллагаа) нэртэй цэргийн ажиллагаа юм. Энэхүү ажиллагаа нь Венесуэлийн нийслэл Каракас болон бусад хотуудад томоохон хэмжээний агаарын цохилт бөгөөд пуужингийн цохилтоор эхэлсэн байна. Дараа нь тусгай хүчний баг нисдэг тэргээр буулт хийж Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро болон түүний эхнэр Силиа Флорес нарыг баривчилж, тус улсаас АНУ руу онгоцоор шилжүүлэн авч явсан байна. АНУ-ын эрх баригчид Мадуро болон түүний эхнэрийг хар тамхины наймаа хийсэн хэрэгт буруутгасан байна.
Цэргийн ажиллагааны үйл явц
[засварлах | кодоор засварлах]1-р сарын 2-нд
- 23:46 (Венесуэлийн орон нутгийн цагаар): АНУ цэргийн ажиллагаа явуулах эцсийн шийдвэрийг гаргасан.
1-р сарын 3-нд
- ~02:00 (Венесуэлийн орон нутгийн цагаар): АНУ-ын цэргийн ажиллагаа эхэлж, Каракас хотод дэлбэрэлт болсон.
- 02:01 (Венесуэлийн орон нутгийн цагаар): Америкийн нисдэг тэрэг газардсан. Ерөнхийлөгч Николас Мадуро зугтахыг оролдсон боловч саатуулагджээ.
- 04:21 (Венесуэлийн орон нутгийн цагаар): Доналд Трамп цэргийн ажиллагаа болон Мадуро болон түүний эхнэрийг баривчилсан тухай Truth Social-аар мэдэгдэл хийв.
- 04:29 (Венесуэлийн орон нутгийн цагаар): АНУ-ын цэргүүд Венесуэлийн газар нутгаас гарсан.
- 06:45 (Венесуэлийн орон нутгийн цагаар): Сенатор Майк Ли болон Төрийн нарийн бичгийн даргын орлогч Кристофер Ландау нар удахгүй болох шүүх хуралтай холбоотой мэдэгдэл хийлээ.
- 08:25 (Венесуэлийн орон нутгийн цагаар): АНУ-ын Ерөнхий прокурор Пэм Бондигийн тодорхой яллах дүгнэлтийг жагсаасан албан ёсны мэдэгдэл хийв.
- 12:23 (Венесуэлийн орон нутгийн цагаар): Доналд Трамп Truth Social-аар дамжуулан Мадурогийн "USS Iwo Jima" цэргийн десантын хөлөг онгоц дээрх анхны зургийг нийтэлжээ.
- 12:39 (Венесуэлийн орон нутгийн цагаар): АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп хэвлэлийн бага хурал хийж Н.Мадурод тавьсан ялыг нарийвчлан тайлбарлаж, түүнийг баривчлах ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, АНУ-ын засгийн эрх шилжүүлэх хүртэл "Венесуэлийг удирдах" санаатай байгаагаа мэдэгдэв.
- 17:31 (Венесуэлийн орон нутгийн цагаар): Мадурог авч явсан нисэх онгоц Нью-Йоркт газарджээ.
- 18:23 (Венесуэлийн орон нутгийн цагаар): Мадуро болон түүний эхнэрийг Нью-Йоркод онгоцноос дагуулан буулгав.