Вера Алентова

Вера Алентова (орос. Ве́ра Валенти́новна А́лентова, төрөхдөө Быкова; 1942 оны 2-р сарын 21-нд ЗХУ-ын Архангельск мужийн Котлас хотод төрж, 2025 оны 12-р сарын 25-нд Москва хотод нас барсан) Зөвлөлт ба Оросын театр, кино, телевизийн жүжигчин, театрын багш. ОХУ-ын Ардын жүжигчин (1992), ЗХУ-ын Төрийн шагнал (1981) хүртсэн.
Тэрээр нөхөр Владимир Меньшовын найруулсан "Амьдрал нулимсанд дургүй'" (орос. Москва слезам не верит) киноны гол дүр болох Катя Тихомировад тоглосон юм. Үүний ачаар тэрээр дэлхий даяар алдар нэрийг олж авсан бөгөөд энэ нь "Гадаад хэлээрх шилдэг кино" төрлөөр Оскарын шагнал хүртсэн (1981).
Намтар
[засварлах | кодоор засварлах]Вера Быкова (1969 оноос хойш эхийнхээ Алентова гэж овгийг авсан) 1942 оны 2-р сарын 21-нд Архангельск мужийн Котлас хотод төрсөн. Түүний эцэг Валентин Михайлович Быков (1917-1946) болон эх Ирина Николаевна Алентова (1917-1988) хоёулаа жүжигчин байсан ажээ.

1961-1965 онд Москвагийн Урлагийн театрын дэргэдэх В.Немирович-Данченкогийн нэрэмжит урланд суралцаж төгсөөд 1965 онд А.Пушкиний нэрэмжит Москвагийн Драмын театрт жүжигчнээр оржээ.
Зөвлөлтийн болон Оросын алдартай найруулагч, жүжигчин Владимир Меньшовтой гэрлэж охин Юлия Меньшоваг төрүүлсэн.