Вера Менчик

Вера Менчик (Вера Менчикова, Чех: Věra Menčíková, Англи: Vera Menchik; 1906 оны 3-р сарын 1-нд Оросын эзэнт улсын Москва хотод төрсөн — 1944 оны 6-р сарын 27-нд Лондон хотод нас барсан) — түүхэн дэх анхны эмэгтэй дэлхийн шатрын аварга (1927-1944).
Намтар
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 1906 оны 3-р сарын 1-нд Орос улсад чех эцэг Францишек Мелчик, англи эх нарын гэр бүлд төрсөн. Москвад 9 настайдаа тэрээр эцгээрээ шатар анх заалгасан байна.
1921 онд 15 настайдаа Вера Менчик эцэг эхийнхээ хамт Англи руу нүүж, удалгүй Хастингс шатрын клубын гишүүн болжээ. 1925 онд тэрээр Британийн аварга Эдит Прайсыг хоёр тоглолтод 3:2-ийн харьцаатайгаар хожсон. 1926, 1927 онд тэрээр Британийн нээлттэй охидын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлжээ.
1927 онд тэрээр Лондон хотод болсон анхны эмэгтэйчүүдийн Дэлхийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд +10 = 1 оноогоор түрүүлжээ. Үүний дараа тэрээр олон тэмцээнд (Хамбург 1930, Праг 1931, Фолкстон 1933, Варшав 1935, Стокхольм 1937, Буэнос-Айрес 1939) болон С.Графын эсрэг тоглолтуудад (Роттердам 1934, Семмеринг 1937) удаа дараа цолоо хамгаалжээ. Тэрээр амьдралынхаа төгсгөл хүртэл дэлхийн аварга хэвээр үлдсэн юм. Унгарын их мастер шатарчин Геза Ма́роци түүний шатрын багш байсан.
1944 оны 6-р сарын 27-нд Лондон хотод Германы V-1 пуужин дэлбэрсний улмаас Вера Менчик эх болон дүү Ольга (мөн шатарчин, эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон бөгөөд хамгийн өндөр амжилт нь 4-р байр байсан) нар бүгд хамт нас баржээ.