Вермонт Хууль болон Ахисан түвшний сургууль

Вермонт Хууль болон Ахисан түвшний сургууль (Англи: Vermont Law and Graduate School) нь Вермонтын Өмнөд Роялтон хотод байрладаг, хувийн хууль зүй болон олон нийтийн бодлогын заадаг ахисан түвшний сургууль. Тус сургууль нь ABA (Америкийн Хуульчдын Холбоо)-ны муждаа цор ганц магадлан итгэмжлэлтэй хууль зүйн сургууль юм. Энэ нь Хууль Зүйн Доктор (JD), Хүрээлэн Буй Орчны Хууль Зүйн Магистр (LLM), Хүрээлэн буй орчны хууль ба бодлогын магистр (MELP), Хүнс ба хөдөө аж ахуйн хууль ба бодлогын магистр (MFALP), Эрчим хүчний зохицуулалт ба хууль зүйн магистр (MERL), мөн олон төрлийн байгууллагуудтай хамтран явуулдаг хос зэрэг олгох хөтөлбөрүүд зэрэг хэд хэдэн зэргийг олгодог. Тухайн сургуулийн 2018 оны ABA-гийн стандартын дагуух мэдээллийг үзвэл, 2018 оны төгсөгчдийн 61.5% нь төгссөнөөс 9 сарын дараа бүтэн-цагийн, урт-хугацааны, хууль зүйн докторын зэрэг шаардлагатай ажилд оржээ.
Вермонтын Хууль зүйн Сургууль нь түр хугацааны ABA магадлан итгэмжлэл 1975 онд, бүрэн магадлан итгэмжлэл 1978 онд авч байжээ. Мөн Шинэ Английн Сургуулиуд ба Коллежуудын Холбоо (NEASC)-ноос 1980 оноос хойш магадлан итгэмжлэгдсэн. Вермонтын Хууль зүйн Сургууль 1981 онд Америкийн Хууль Зүйн Сургуулиудын Холбоо (AALS)-ны гишүүн болсон. Вермонтын Хууль зүйн Сургууль нь мөн Эрчимжүүлсэн Хууль Зүйн Докторын хөтөлбөр санал болгодог бөгөөд докторын оюутнууд 2 жилийн дотор төгсөх (уламжлалт 3 жилийн хөтөлбөрийн оронд) хоёр бүтэн цагаар зуны семестерт суралцаад төгсөх боломжтой болдог.