Византын Фило

Philo Mechanicus нэрээрээ алдаршсан Грек гаралтай эрдэмтэн, зохиолч Византын Фило (гре. Φίλων ο Βυζάντιος) нь МЭӨ 280-МЭӨ220 оны орчимд амьдарч байжээ. Тэр алдарт эрдэмтэн Ктесибиустэй нэг үед амьдарч байжээ.

Амьдрал, ажил[засварлах | кодоор засварлах]

Фило маш их хөдөлмөрч хүн байжээ. Түүний хамгийн алдартай бүтээл нь “Mechanike syntaxis” буюу “Механикийн тухай товч тэмдэглэл” юм. Энэ бүтээл нь дотроо нилээд хэдэн бүлэгтэй.

  • Isagoge – Математикийн зарим ойлголт ухагдахуунууд
  • Mochlica – Механикийн үндэс
  • Limenopoeica – Боомтын барилга, байгууламжийн тухай
  • Belopoeica – Их бууны тухай
  • Pneumatica – Агаар болон усны даралтаар ажилладаг төхөөрөмжүүдийн тухай
  • Automatiopoeica – Механик ажиллагаатай тоглоом, зугаа цэнгээний эд зүйлсийн талаар
  • Poliorcetica – Хот, байгууламжуудыг бүслэх арга ухааны тухай
  • Peri Epistolon – Нууц тэмдэглэгээнүүдийн тухай

Эндээс Belopoeica, Poliorcetica гэсэн хэсгүүд нь эртний Грекийн дайны урлаг, бэхлэлт, цайзуудыг хэрхэн байгуулж байсан талаар тодорхой мэдээлэл олж болох боломжтой байдаг. Мөн тэрээр Эртний Дэлхийн 7 гайхамшгийн талаар тодорхой мэдээлэл бичиж үлдээсэн нь өнөөг хүрчээ.

Төхөөрөмжүүд[засварлах | кодоор засварлах]

Саяхны судалгааны үр дүнгээр Pneumatica-д дүрслэн үзүүлсэн усан тээрэм нь МЭӨ III зууны дунд үед эртний Грект хэрэглэгдэж байсан баримт олджээ. Мөн чулуу шидэгч байлдааны төхөөрөмжийг анх санаачилсан байж магадгүй гэж үздэг.

Математикт[засварлах | кодоор засварлах]

Математикт авъяастай байсных нь илрэл тухайн үед шийдэж чадаагүй байсан куб язгуур авах үйлдлийг томъёолон гаргаж баталсан явдал юм. Үүнийг шийдэж чадснаар галт бөмбөг шиддэг харвагч хэрэгслүүд зохион бүтээх үндсийг бий болгосон байна. Тэрээр мөн тэгш хэмт гипербол ба тойргийн огтлолцлын цэгийг тооцоолж чадсан байна. Энэ нь хэдэн зуун жилийн дараа Героны гарган авсан үр дүнтэй ижил байсан байна.

Лавлах[засварлах | кодоор засварлах]

  • Needham, Joseph (1986). Science and Civilization in China: Volume 4, Part 3. Taipei: Caves Books, Ltd.
  • T L Heath, A history of Greek mathematics I, II (Oxford, 1931).