Византын эзэнт гүрэн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Юстинианы үеийн Византын эзэнт гүрэн (550 оны үе)

Византын эзэнт гүрэн буюу Зүүн Ромын эзэнт гүрэн нь Дундад зууны үед оршиж байсан, Константинополь хотод нийслэлээ байгуулсан, эзэн хаант төртэй Ромын эзэнт гүрэн. Оршин суугчид нь болон хөршүүд нь энэ улсыг Ромын эзэнт гүрэн гэж нэрийддэг байсан бөгөөд мөн Romania (грекээр: Ῥωμανία, Rhōmanía) гэдэг байлаа. "Ромын эзэнт гүрэн", "Византын эзэнт улс"-ын хоорондох ялгаа нь цэвэр орчин үеийн ойлголт бөгөөд хэзээнээс эхлэн Византын эзэнт гүрэн гэх нь тодорхой бус байдаг боловч Эзэн хаан I Константин нийслэлээ Никодемиагаас (Анатолийн хойг дахь) Босфорын хоолой дахь Византиум руу шилжүүлж Константинополь (өөрөөр "Шинэ Ром" ч гэдэг) болгосон хугацааг чухалд тооцдог.[n 1]

Эзэнт гүрэн ялангуяа Ром-Персийн болон Визант-Арабын дайны үеэр нутаг дэвсгэрээсээ алдаж, доройтсон боловч Европ дахь эдийн засаг, соёл, цэргийн хүчний хувьд хамгийн нөлөөтэй гүрэн хэвээр байсан. Эзэнт гүрэн Македонийн династийн үед сэргэж, X зууны сүүл гэхэд Газар Дундын Тэнгисийн зүүн бүс нутагт хамгийн хүчирхэг гүрэн болж дахин сэргэжээ. Гэвч 1071 оноос хойш Эзэнт гүрний гол нутаг Бага Азийн ихээхэн хэсгийг сэлжүк түрэгүүдэд алджээ. XII зуунд Комнэнийн сэргэлтийн үеэр бага зэрэг сэргэж, ноёрхлоо хэсэг зуур дахин тогтоосон боловч түүний залгамжлагчдын үед дахин доройтсон. 1204 онд Загалмайтны дөрөвдүгээр аян дайнаар Эзэнт гүрэн үхлийн цохилт амсаж, задарч бутран, хоорондоо өрсөлдөгч Византын Грек болон Латин улсуудад хуваагджээ. Константинополь яваандаа сэргэж, Палеологийн удмын эзэн хаадын дор эзэнт гүрнийг 1261 онд дахин байгуулсан боловч XIV зуунд дараалсан олон иргэний дайн болж, эзэнт гүрний хүчийг улам бүр сулруулсан. Үлдсэн нутаг дэвсгэрийн ихэнхийг Визант–Османы дайнаар алдаж, улмаар XV зуунд Константинополь хот, үлдсэн нутаг дэвсгэрийн хамт Османы түрэгүүдэд эзлэгдэж мөхжээ.

Эшлэл[засварлах]

  1. Benz 1963, p. 176.

Гадны холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Византын эзэнт гүрэн» зургийн цомог

Визант судлалын эх сурвалж[засварлах]

Бусад[засварлах]


Иш татахад гарсан алдаа: <ref> tags exist for a group named "n", but no corresponding <references group="n"/> tag was found, or a closing </ref> is missing