Википедиагийн хэлэлцүүлэг:Боталлакят
Сэдэв нэмэхБоталлакят
[кодоор засварлах]Cu₂(OH)₃Cl химийн томьёотой бодис нь хоёрдогч зэсийн эрдэс бөгөөд Английн Корнуолл мужийн Пэнуит дэх Сент Жастын Боталлакийн уурхайгаас (type locality) нэрээ авсан. Энэ эрдэс нь атакомит, паратакамит, клиноатакамит зэрэгтэй полиморф бүтэцтэй.Боталлакиит нь моноклин талстын системд талстждаг. Өнгө нь уулын ногоон-оос ногоон хүртэл хэлбэлздэг бөгөөд нэг чиглэлд тод, сайн хөгжсөн хагаралтай байдаг.Энэ эрдсийг анх 1865 онд Английн Корнуолл дахь Боталлакийн уурхайд илэрсэн байршлаар нь тодорхойлж, тухайн төрөл байршлын (type locality) нэрээр нэрлэсэн байна.
Боталлакиит нь өгөршил болон давст усанд ил гарсан зэсийн ордуудад үүсдэг. Мөн анхдагч сульфид эрдсүүд далайн устай урвалд орсны үр дүнд хар утаат (black smoker) хуримтлалд үүсдэг гэж мэдээлэгдсэн байдаг. Түүнчлэн далайн усанд ил гарсан зэс агуулсан шаар (slag) дээр ч тохиолддог.
Боталлакииттай хамт тохиолдох эрдсүүдэд атакомит, паратакамит, брохантит, коннеллит болон гипс орно. Б.Нарансолонго (яриа) 14:05, 25 Арванхоёрдугаар сар 2025 (UTC)
The Importance of Being Earnest жүжиг
[кодоор засварлах]The Importance of Being Earnest бол Oscar Wilde-ийн бичсэн хөнгөн, хошин жүжиг юм. Энэхүү жүжиг 1895 оны 2-р сарын 14-нд Лондоны St. James театрт анх тайзнаа тавигдсан. Жүжигт гардаг гол дүрүүд нь өөрсдийн амьдралыг илүү амар болгохын тулд өөр хүн болж жүжиглэхийг оролддог хүмүүс юм.
Жүжгийн гол сэдэв нь гэрлэлт зэрэг ноцтой асуудлуудыг хөнгөн, инээдэмтэй байдлаар шоглон харуулсанд оршдог. Тухайн үед уг жүжгийг шүүмжлэгчид өндөр үнэлсэн. Гэхдээ зарим хүмүүс илүү гүн гүнзгий нийгмийн утга санаа агуулсан байх ёстой гэж үзсэн бол, бусад нь энэ бүтээлийг Уайлдын бичсэн хамгийн шилдэг жүжиг гэж үнэлжээ. Өнөөдөр энэ нь түүний хамгийн алдартай бүтээлүүдийн нэг юм.
Зохиолын үйл явдал нь өөрсдийгөө “Эрнест” нэртэй гэж итгүүлэх замаар хайр дурлалд хүрэхийг оролддог хоёр залуугийн тухай өгүүлдэг. Жүжигт үгийн наадам (pun) их ашиглагддаг. Учир нь “Ernest” гэдэг нь хүний нэр байхаас гадна “шударга, үнэнч” гэсэн утгатай үг юм.
Энэхүү жүжиг нь ёс суртахуун, нийгмийн дүр эсгэлт (хуурамч зан), хэв маяг зэрэг сэдвийг хөнддөг ч, хошин байдлаар хөнгөнөөр илэрхийлсэн нь онцлог юм.
Жүжгийн анхны тоглолт маш амжилттай болсон боловч дараа нь Уайлдын амьдралд гарсан асуудлуудын улмаас (түүний хайртай хүнтэй холбоотой дуулиан) уран бүтээлийн замнал нь саатсан. Түүний хайртай хүний эцэг болох Лорд Альфред Дугласын аав маркез Уайлдад муудсан ногооны баглаа илгээж, жүжгийг тасалдуулахыг оролдож байжээ. Hongorzul99 (яриа) 11:44, 20 Гуравдугаар сар 2026 (UTC)
Lulu дуурь
[кодоор засварлах]Лулу бол хөгжмийн зохиолч Альбан Бергийн бичсэн дуурь юм. Берг энэхүү дуурийн зохиолоо Германы жүжгийн зохиолч Франк Ведекиндийн Эрдгейст (Erdgeist) болон Пандорагийн хайрцаг (Die Büchse des Pandora) хэмээх хоёр жүжгээс сэдэвлэн авчээ. Берг дуурийн цомнолыг өөрөө бичсэн байна. Зохиолын агуулга нь маш задгай, ёс суртахуунгүй байсан тул олон хүн Лулу-г сонсоод цочирддог байв. Учир нь үүнд цус нөж, аллага, садар самуун, хүчирхийлэл их гардаг. Мөн Бергийн хөгжим ойлгоход нэлээд хүнд байлаа. Тэрээр ямар нэгэн тодорхой хөгд баригддаггүй "арван хоёр эгшигт" хөгжмийн аргыг ашигладаг байсан ч үүнийг маш Романтик, илэрхийлэмжтэй хөгжмийн хэв маяг болгон хувиргаж чаддаг байв.
Бүтээл туурвисан нь
Берг 1929 онд дууриа бичиж эхэлсэн боловч хийлийн концертоо бичихийн тулд ажлаа түр зогсоожээ. Бергийг нас барахад тэрээр дуурийнхаа сүүлчийн бүлгийг дуусгаж амжаагүй, зөвхөн тойм төдий л гаргасан байв. Шёнбергээс уг дуурийг гүйцээж өгөхийг хүссэн боловч тэрээр үүнийг хэтэрхий их ажил орно гэж үзжээ. 1937 онд дуурийг анх тоглоход ердөө хоёрхон бүлэгтэй, дуусаагүй байдалтай байв. Бергийн бэлэвсэн эхнэр Хелена хэнд ч уг бүтээлийг гүйцээхийг зөвшөөрөхгүй бөгөөд дуусаагүй хэвээр үлдэх ёстой гэж хэлжээ. Ийнхүү 40 гаруй жилийн турш уг дуурийг дутуу хэвээр нь тоглож ирсэн байна. Itgelmungunkhuu (яриа) 15:06, 27 Гуравдугаар сар 2026 (UTC)
Lulu дуурь
[кодоор засварлах]Лулу бол хөгжмийн зохиолч Альбан Бергийн бичсэн дуурь юм. Берг энэхүү дуурийн зохиолоо Германы жүжгийн зохиолч Франк Ведекиндийн Эрдгейст (Erdgeist) болон Пандорагийн хайрцаг (Die Büchse des Pandora) хэмээх хоёр жүжгээс сэдэвлэн авчээ. Берг дуурийн цомнолыг өөрөө бичсэн байна. Зохиолын агуулга нь маш задгай, ёс суртахуунгүй байсан тул олон хүн Лулу-г сонсоод цочирддог байв. Учир нь үүнд цус нөж, аллага, садар самуун, хүчирхийлэл их гардаг. Мөн Бергийн хөгжим ойлгоход нэлээд хүнд байлаа. Тэрээр ямар нэгэн тодорхой хөгд баригддаггүй "арван хоёр эгшигт" хөгжмийн аргыг ашигладаг байсан ч үүнийг маш Романтик, илэрхийлэмжтэй хөгжмийн хэв маяг болгон хувиргаж чаддаг байв.
Бүтээл туурвисан нь
Берг 1929 онд дууриа бичиж эхэлсэн боловч хийлийн концертоо бичихийн тулд ажлаа түр зогсоожээ. Бергийг нас барахад тэрээр дуурийнхаа сүүлчийн бүлгийг дуусгаж амжаагүй, зөвхөн тойм төдий л гаргасан байв. Шёнбергээс уг дуурийг гүйцээж өгөхийг хүссэн боловч тэрээр үүнийг хэтэрхий их ажил орно гэж үзжээ. 1937 онд дуурийг анх тоглоход ердөө хоёрхон бүлэгтэй, дуусаагүй байдалтай байв. Бергийн бэлэвсэн эхнэр Хелена хэнд ч уг бүтээлийг гүйцээхийг зөвшөөрөхгүй бөгөөд дуусаагүй хэвээр үлдэх ёстой гэж хэлжээ. Ийнхүү 40 гаруй жилийн турш уг дуурийг дутуу хэвээр нь тоглож ирсэн байна. Itgelmungunkhuu (яриа) 01:46, 28 Гуравдугаар сар 2026 (UTC)