Jump to content

Викториа Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Викториа их сургууль нь Австралын улсын судалгааны их сургууль бөгөөд Викториа мужийн Мелбурн хотод байрладаг.Энэ нь хоёр салбарын сургалт явуулдаг их сургууль ба дээд боловсрол, техник ба туслах мэргэжлийн сургалтуудыг санал болгодог.Мелбурн хотын төв бизнесийн дүүрэг, Мелбурны баруун бүс болон Сидней хотод хэд хэдэн кампустай. Тус сургуульд зургаан академик, зургаан судалгааны байгууллага, 7н судалгааны төв Викториа Политехникийн их сургууль багтана.Их сургуулийн зарим коллеж олон улсад зөвшөөрөгдсөн гэрчилггэ дипломоос эхлээд төгсөлтийн дараах гэрчилгээ,диплом,магистр,докторын зэрэг бүхий сургалтын хөтөлбөр санал болгодог.2021 оны Times higher-н гаргасан дэлхийн их сургуулиудын чансаагаар дэлхийд 351-400д эрэмбэлэгдсэн.2019 онд тус сургууль нийт 43802 оюутантай байсан.Ойролцоогоор 65% нь дээд боловсролын хөтөлбөрт, 35% TAFE-н бэлтгэл күрсд хамрагджээ.