Jump to content

Виктор Савиных

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Виктор Петрович Савиных

Виктор Петрович Савиных нь Зөвлөлтийн сансрын нисгэгч юм. Тэрбээр Киров мужийн Березкиный тосгонд 1940 оны 3 сарын 7-нд төржээ. Савиных 1978 оны 12 сарын 1-нд сансрын нисгэгчээр сонгогдож, 1989 оны 2 сарын 9-нийг хүртэл сансрын нислэгт оролцож байв. Тэрээр гэрлэсэн, нэг хүүхэдтэй.

Савиных Союз Т-4, Союз Т-13, Союз ТМ-5 нислэгүүдэд нислэгийн инженерээр ажилласан юм.

Тэрээр сансарт 252 өдөр 17 цаг 38 минутыг өнгөрөөжээ. Савиных Зөвлөлт Холбоот Улсын баатар цолоор хоёр удаа шагнагдсан (1981 оны 5 сарын 26, 1985 оны 12 сарын 20).