Виктор Садовничий
Харагдац

Виктор Садовничий (орос. Ви́ктор Анто́нович Садо́вничий, 1939 оны 4-р сарын 3-нд ЗХУ-ын Зөвлөлт Украины Харьков мужийн Краснопавловка тосгонд төрсөн) — Зөвлөлтийн болон Оросын математикч, Оросын дээд боловсролын зүтгэлтэн. 1992 оны 3-р сарын 23-наас эхлэн М.Ломоносын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн захирал. 2024 оны ОХУ-ын Хөдөлмөрийн баатар.
Намтар
[засварлах | кодоор засварлах]- 1956-1957 — Харьков мужийн Краснопавловскийн чихрийн манжин боловсруулах үйлдвэрт ачигч.
- 1957-1958 — "Артемуголь" трестийн Комсомолец уурхайд ажилчин.
- 1958-1963 — Москвагийн Улсын Их Сургуулийн Механик, математикийн факультетын оюутан.
- 1963-1964 — Москвагийн Улсын Их Сургуулийн Механик, математикийн факультетын Уян хатан чанарын онолын тэнхимийн ахлах лабораторийн туслах.
- 1963-1966 — Москвагийн Улсын Их Сургуулийн Механик, математикийн факультетын магистрант.
- 1966 оны 3-р сар — Москвагийн Улсын Их Сургуулийн Механик, математикийн факультетын магистрын ангийг төгсөж, докторын зэрэг хамгаалсан.
- 1966-1970 — Москвагийн Улсын Их Сургуулийн Механик, математикийн факультетын Функцийн онол, функциональ шинжилгээний тэнхимийн туслах.
- 1967 — Физик-математикийн шинжлэх ухааны нэр дэд эрдэмтний зэрэг хамгаалсан.
- 1970–1976 — Москвагийн Улсын Их Сургуулийн Механик-математикийн факультетын Функцийн онол ба функциональ шинжилгээний тэнхимийн дэд профессор.
- 1971 — Дэд профессорын эрдмийн цол хүртсэн.
- 1972–1978 — Москвагийн Улсын Их Сургуулийн Механик-математикийн факультетын эрдэм шинжилгээний дэд захирал.
- 1974 — Физик-математикийн шинжлэх ухааны докторын эрдмийн цол хүртсэн.
- 1976–1981 — Москвагийн Улсын Их Сургуулийн Механик-математикийн факультетын Функцийн онол ба функциональ шинжилгээний тэнхимийн профессор.
- 1977 — Профессорын эрдмийн цол хүртсэн.
- 1980–1986 — Москвагийн Улсын Их Сургуулийн Тэргүүн дэд захирал.
- 1981–1982 — Москвагийн Улсын Их Сургуулийн Тооцооллын математик ба кибернетикийн факультетийн Функциональ шинжилгээ ба түүний хэрэглээний тэнхимийн эрхлэгч.
- 1982–1986 — Москвагийн Улсын Их Сургуулийн Байгалийн Шинжлэх Ухааны Факультетуудын Эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлсэн дэд захирал.
- 1982 оноос хойш — Москвагийн Улсын Их Сургуулийн Механик, Математикийн Факультетын Математикийн шинжилгээний тэнхимийн эрхлэгч, профессор.
- 1986–1992 — Москвагийн Улсын Их Сургуулийн тэргүүн дэд захирал.
- 1992 оноос хойш Москвагийн Улсын Их Сургуулийн ректор.
- 1994 — Оросын Шинжлэх Ухааны Академийн гишүүнээр сонгогдсон.
- 1997 — Оросын Шинжлэх Ухааны Академийн академичээр сонгогдсон.
- 2001 — Оросын Боловсролын Академийн хүндэт академичээр сонгогдсон.
- 2008–2013 — Оросын Шинжлэх Ухааны Академийн дэд ерөнхийлөгч.
Ангилал:
- 1939 онд төрсөн
- Оросын математикч
- Зөвлөлтийн математикч
- Москвагийн Улсын Их Сургуулийн төгсөгч
- Москвагийн Улсын Их Сургуулийн багш
- Хүндэт легионы гишүүн (командлагч)
- Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон шагналтан (ЗХУ)
- Төрийн шагналтан (ЗХУ)
- Төрийн шагналтан (ОХУ)
- ОХУ-ын Хөдөлмөрийн баатар
- Нэгдсэн Орос Намын гишүүн