Вилдполдсрид

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Вилдполдсрайд» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Вилдполдсрид тосгон
Германд хөдөө нутгуудад голчлон суурилуулдаг нам салхины хосмог ажиллагаатай цахилгаан үүсгүүр сэнс
Германы энгийн фермийн био хийн байгууламж

Вилдполдсрид - ХБНГУ-ын Бавари мужийн хамгийн өмнөд захад байдаг 2600 оршин суугчтай жижиг тосгон юм. Анхны оршин суугчдын тэмдэглэл нь 1392 оноос эхэлжээ.

Сэргээгдэх эрчим хүч[засварлах | edit source]

1997 оноос тус тосгоны иргэд эрчимтэйгээр нар салхины эрчим хүч мөн био хийн эрчим хүчний байгууламжуудыг байгуулж бүх эрчим хүчнийхээ хэрэгцээг хангах болжээ. Улмаар сүүлийн жилүүдэд эрчим хүчний илүүдэлд орж илүүдэл цахилгаанаа бусад хотуудад зарж, илүү орлого олох болжээ. 2012 онд тус тосгоныхон цахилгаанаа борлуулж 4 сая еврогийн ашигтай ажилласан. Илүү орлогынхоо ачаар тус суурин 9 шинэ барилга үүнээс шинэ сургууль, шинэ спортын цогцолбор, шинэ клубын барилгуудыг барьсан байна. Тус тосгон 2012 онд хэрэгцээнээсээ 5 дахин илүү цахилгаан үйлдвэрлэж бүгдийг нь борлуулжээ. Тосгоны иргэд 20 сая еврогоор эрчим хүчинд хөрөнгө оруулжээ.

Вилдполдсридэд одоогоор 8500м² нарны хавтангийн талбай, 11ш салхин сэнс, 4 томхон био хийн үйлдвэрээр эрчим хүчээ хангадаг. [1] 57 настай фермер Бауэр Вендэлиний үнээний фермийн өтгөөр ажилладаг био хийн үйлдвэр гэхэд жилдээ 1,1 мегаватт цахилгаан үйлдвэрлэж төв шугаманд илүүдэл цахилгаанаа зардаг байна.[2] 1,1 мегаватт цахилгаанаар 1500 айлын хэрэгцээг хангана. Био хийн зуухны үлдэгдэл хаягдал нь шим тэжээллэг учир шууд тариалангийн бордоо болж огт хаягдалгүй бүтэн циклийн үйлдвэрлэл боловсруулалт болдог юм.[3]


Вилдполдсрид нь дэлхийн олон зуун хотуудын төлөөлөгчид айлчилж эрчим хүчний туршлагыг нь судалдаг анхаарал татсан хөгжингүй тосгон болоод байна.

Бичлэг[засварлах | edit source]

  1. Видео
  2. Видео
  3. Видео
  4. Видео
  5. Видео

Эшлэл[засварлах | edit source]