Вилиам Шройф

Viliam Schrojf 1962.jpg
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрВилиам Шройф
Нас барсан газарСловак, Братислава
Өндөр1.76 м[1]
БайрлалХаалгач
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1952–1954Кридла власти Оломоуц
1955–1965Слован Братислава240(0)
1965–1966Локомотива Кошице
1967–1968Славиа Мельбурн
1969–1973Фөст Вена
Шигшээ баг
1953–1965Чехословак Чехословак39(0)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).


Вилиам Шройф (Словак: Viliam Schrojf, 1931 оны 8 сарын 2 – 2007 оны 9 сарын 1) нь Словакийн хөлбөмбөгийн хаалгач бөгөөд Чехословакийн шигшээ багт 39 тоглолт хийсэн.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Тэрээр 1954, 1958, 1962 оны Дэлхийн АШТ-д оролцож, 1962 онд Чехословакийн шигшээ багаа өөрийн гайхалтай тоглолт, найдвартай хаалтын ачаар шигшээ тоглолтод шалгаруулж чадсан юм. Гэвч Бразилтай хийсэн шигшээ тоглолтод өөрийн алдаанаас болж 2 гоол алдан хожигдож байсан. Эхний үед 1-0 харьцаагаар хожиж байсан үед Амарильдог хөндлөн дамжуулалт хийнэ гэж тооцоолон хаалгаа орхин гарахад Бразил тоглогч нарийн булангаар нь өшиглөж гоол оруулжээ. Мөн хоёрдугаар үед нарны өөдөөс харж тоглож байхдаа нүд нь гялбаснаас болж энгийн бөмбөгийг барьж авч чадалгүй алдаж, тэр нь Вавагийн хөл дор очсонооор гоол алдсан. Ийнхүү Вава 2 өөр ДАШТ-ий шигшээ тоглолтод гоол оруулсан тоглогч болсон билээ.

Шройф мөн 1960 оны Европын үндэстнүүдийн цомд (одоогийн Европын АШТ) 3-р байр эзэлсэн Чехословакийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байв.

Клубийн хувьд Слован Братислава багт ихэнх тоглолтоо хийж, хожим Локомотива Кошице зэрэг багуудад тоглож байгаад зодог тайлжээ.

  1. "Viliam Schrojf - Player Profile - Football". Eurosport. Retrieved 2019-12-07.