Вилли Брандт

Вилли Брандт (герман. Willy Brandt; төрөхдөө — Херберт Эрнст Карл Фрам, герм. Herbert Ernst Karl Frahm; 1913 оны 12-р сарын 18-нд Германы эзэнт гүрний Лүбек хотод төрсөн – 1992 оны 10-р сарын 8-нд Германы Ункел хотод нас барсан) - Германы төрийн болон улс төрийн зүтгэлтэн, 1964-1987 онд Германы Социал демократ намын дарга, 1969-1974 онд ХБНГУ-ын Холбооны 4 дэх канцлер байсан. 1971 оны Нобелийн энхтайвны шагнал хүртсэн.
Өмнө нь тэрээр Курт Кизингерийн танхимд Гадаад хэргийн сайд, дэд канцлер (1966–1969) зэрэг албан тушаалыг хашиж байжээ. 1957 оны 10-р сарын 3-наас 1966 оны 12-р сарын 1-нд Холбооны засгийн газарт ажиллах хүртлээ Баруун Берлин хотын захирагчаар ажиллаж байв.

Канцлер байхдаа тэрээр Герман, АНУ-ын хооронд нягт харилцаатай байсан бөгөөд Баруун Европ дахь Европын интеграцийг бэхжүүлэхэд анхаарлаа хандуулж, нэгэн зэрэг Зүүн Европын орнуудтай харилцаагаа сайжруулах зорилготой шинэ "зүүн бодлогыг" эхлүүлсэн.
Вилли Брандт коммунизмын эсрэг хатуу бодлого баримталдаг гэдгээрээ алдартай байв.