Jump to content

Вильхельм Штайниц

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Вильхельм Штайниц

Вильхельм (Уильям) Штайниц (герман. Wilhelm Steinitz, англи. William Steinitz, 1836 оны 5-р сарын 4-д Праг хотод төрсөн —1900 оны 8-р сарын 12-нд Нью-Йорк хотод нас барсан) — австри болон америкийн шатарчин, 1886-1894 онд Дэлхийн албан ёсны шатрын аврага.

1860, 1870-аад оны зааг дээр Адольф Андерссентэй шатар тоглож хожсоныхоо дараа цаг үеийнхээ хамгийн хүчтэй тоглогч гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөн. Штайниц давамгайлсан "романтик" хослолын сургуулийг оронд байрлалын тоглолтын онолыг боловсруулж шатрын хөгжилд том хувь нэмэр оруулсан байна.

1883 онд Штайниц АНУ руу нүүж, 1888 онд Америкийн иргэн болж, нэрээ Уильям болгон өөрчилсөн байна.

1886 онд тэрээр Иоганн Зукерторт-ыг ялж, дэлхийн аварга гэж зарлах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Штайниц хэд хэдэн удаа цолоо хамгаалсан. 1894 онд Штайниц дэлхийн аваргын төлөөх тоглолтод Эмануэль Ласкерт хожигдсон.

Штайниц бол уран бүтээл туурвидаг зохиолч байсан бөгөөд карьерийнхаа оргил үед сэтгүүлчийн ажилд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд тэмцээнээс есөн жил чөлөө авч, 1885 онд "Олон улсын шатрын сэтгүүл" (англи. International Chess Magazine)-ийг үүсгэн байгуулсан байна.